Өнцөг

Нийгмийн өнцөг

Зөв хүн Электорат эвсэлээс “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайханд МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн байна .  Тэрбээр саналыг хүлээн авлаа “Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэн ил болголоо.

Ард түмний хайртай эмч бяцхан үрсэд амьдрал бэлэглэгч бурхан мэт шүтдэг эмчээ улс төрд битгий ороосой хэмээн иргэд олон сэтгэгдэлээ илэрхийлж байна.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан эмчийн энэ гаргасан шийдвэр ард олонд үнэхээр таалагдсангүй.  Иргэдийн сэтгэгдэлээс

Болдсайхан эмч ходоодны хорт хавдраар өвдсөн бөгөөд нэгдүгээр сарын 13-нд бие нь муудаж, 19-ний өдрийг хүртэл “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлсэн байгаад

 БНСУ-руу эмчлүүлэхээр МИАТ компанийн карго нислэгээр явсан билээ.   Энэ хооронд биеийн байдал нь хүндэрсэн хүүхдүүдэд мөн өөрийн биеэр хагалгаа хийжээ.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “ эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй. Намайг байсан ч, байхгүй ч үргэлжлүүлээд явах 20 гаруй хүнтэй чадвартай сайн баг болох Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулж, ажлаа хийнэ… Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” гэж нийтэлж байсан билээ.

 

error: Content is protected !!