Өнцөг

Нийгмийн өнцөг

С.Эрдэнийн хүү Одбаяр болон иргэн Монголхүү нар төв талбай дээр Засгийн газрын давуу эрхийг эсэргүүцэж жагсаал хийснийхээ төлөө баривчлагдсан билээ. Тэд өдгөө баривчлагдаад 22 хонож байгаа бөгөөд Одбаяр энэ хугацаанд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Харин түүний энэ шийдвэрийг огт авч хэлэлцээгүй учир тэрээр бөөрний дутагдалд орж, уургийн гүн дутагдал болсон гэнэ. Хэрвээ түүнийг өдөр алдалгүй суллахгүй бол үхэх магадлал өндөр байгаа аж.

Эрх мэдэлтнүүд ковидын үед хүссэн тооны хүмүүсээ цуглуулж шоу арга хэмжээ хийж болдог, Харин иргэд ковидын өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд л үйл ажиллагаа явуулах эрхтэй байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлж байгаа юм. Энэхүү эрх тэгш байдлыг эсэргүүцэж үгээ илэрхийлсэн хоёр залууг ийнхүү одоог хүртэл саатуулж буйд олон нийт дуу сошиал орчинд дуу хоолойгоо нэгтгэж суллахыг шаардаж байгаа юм.

Харин үүний оронд улсын мөнгөнөөс, ард иргэдийн карманаас хэдэн тэрбумаар идсэн ч ямар ч я л шийтгэлгүй сул чөлөөтэй яваа Ундармаа тэргүүтэй эрх мэдэлтнүүдийг хорихыг дэмжжээ.

Тэд: Хүнийг ү х т э л нь з о д о о г ү й, ЖДҮ хулгайлаагүй, Банк дампууруулаагүй, Хүүгээ дарга болгох гэж чичрээгүй, Эхнэрээ эрхлүүлээгүй, Хариуцлага алдаагүй, тэд эрх чөлөөгөө л эдлэхийг хүссэн. Гэвч торны цаана сууцгааж байна.

 

error: Content is protected !!