Өнцөг

Нийгмийн өнцөг

Жүжигчин Г.Золзаяа найруулагч Б.Тамир нар гэр бүл зохиож дундаасаа хөөрхөн охинтой болсон билээ. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Б.Тамир жүжигчин Мөнхсоёлтой хамтран амьдарч буй нь олон нийтэд ил болсон юм. Түүнээс хойш охиноо ганцаараа өсгөж ганц бие ээжийн амьдралаар амьдарсан Г.Золзаяа саяхнаас өөрөөсөө нилээн дүү раппер Rookie-тэй хайр сэтгэлийн холбоотой болсон тухай эх сурвалжууд мэдээллээд байгаа юм.

Нөхрөө хүнд булаалгаж, охиныхоо төлөө ганц бие ээжийн амьдралаар олон жил амьдарсан түүнийг одоо л нэг сайн хүнтэйгээ учирсан байгаасаа гэсэн сэтгэгдлүүд зонхилж байгаа гэнэ. Жүжигчин Г.Золзаяа гэр бүлийг нь бусниулж, нөхрийг нь булаасан гэх Мөнхсоёлд хандан нилээд хатуухан ярилцлагыг өгсөн байдаг.

Г.Золзаяа уг ярилцлагатаа:  “Соёлоо миний гэр бүлээр тоглосон. Тэр нөхөр хүүхэдтэй байж миний нөхөртэй холбогдож, өөрийн хүүгээ хаясан өөдгүй эмэгтэй” хэмээн гэх утга бүхий дэлгэрэнгүй ярилцлагыг хэвлэлд өгсөн байдаг. Харин энэ ярилцлаганых нь дараа Мөнхсоёлыг өөрийн гэр бүлээ хаяж хүний хүүхдийг өнчрүүлсэн эм зэрэг хэл ам тасарсангүй. Энэ бүхэнд удаан хүлээцтэй хандсан Мөнхсоёл ийнхүү хариултыг өгчээ.

Мөнхсоёл: “Миний анхны амьдрал болж бүтээгүй салсан маань үнэн. Тэглээ гээд би хэвлийдээ 10 сар тээж, мах цусаа таслан барин төрүүлсэн өөрийн үрээ хэзээ ч хаяж байгаагүй!!! Бас хэзээ ч элэг бүтэн амьдарч байсан бусдын гэр бүлийг үймүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлэх ухамсар хүмүүжил ч надад байхгүй!!! Б.Тамир бид хоёр хэн, хэн маань гэр бүлээсээ салсан ганц бие эцэг, эх байхдаа танилцаж учирсан юм шүү дээ. Энэ нь тэгээд хүний ёсноос гажсан тийм их нүгэл юмуу…

Мөн хэн хаанаасаа юу зохиож төлөвлөөд хүний өмнөөс ярьж, миний амнаас гараагүй үг хэллэг нийтэлж байгаад үнэхээр их гайхаж байна. Хүн ер нь бусдыг өөр шигээ бодож, дүгнэж явдаг гэж үнэн юм даа. Өөрийн тарьсан, хийсэн балгаа хаа хамаагүй хүн рүү чихэж байгааг харах, хийгээгүй хэргийнхээ төлөө гол буруутан мэт харагдаад чимээгүй сууж үнэхээр тэвчсэнгүй. Ялангуяа миний үр хүүхдэд эхгүй гэж цол өгөөд байгаа зарим нэг хүмүүс хоёрхон алхаад худал гэдэг чинь мэдэгдэж, тавхан үгэндээ хэн гэдэг чинь танигддаг юм шүү дээ. Үнэн мөн хэзээд ялдаг жамтай!!!” гэж тайлбар хийжээ.

Жүжигчин Г.Золзаягийн “Сэрүүлэг” сонинд “Соёлоо нөхөр хүүхэдтэй байж манай гэр бүлээр тоглосон өөдгүй эмэгтэй” гэх гарчиг бүхий ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.

– Сургуулиа хэдэн онд төгсөв өө, дундуур нь завсардсан бил үү?

-2007 онд СУИС-д элсэн суралцаад, 2012 онд монгол улсдаа данстай мэргэжлийн жүжигчдийн нэг болж төгссөн. Нэгдүгээр курстээ “Шүрэн бугуйвч” кинонд тоглож, түүнээс хойш рекламанд, ганц хоёр киноны туслах дүрд тоглож байлаа. “Sоund of kiss” хамтлагийн гишүүн байсан болохоор түүгээрээ хүмүүст жаахан танигдчихсан, ихэнхи нь намайг мэргэжлээрээ суралцаж төгссөн жүжигчин гэж мэддэггүй.

– “Зүүдэнд ч оромгүй явдал”-д өндөр үнэ ханштай тоглосон гэдгийг сонсоод чамайг анхнаасаа мэдээд цааргалсан юм болов уу гэж бодлоо?

– Өндөр үнээр тоглосон нь үнэн. Гэхдээ хэн хэн тоглож байгаа юм гэж асуух сөхөө ч байсангүй. Хүн болгон сайн уран бүтээл хийхийн төлөө явдаг болохоор энэ олон гоё зохиолууд бичигдээд, шинэ кино ойр ойрхон мэндэлдэг ийм цаг үе ирсэнд миний хувьд баяртай байгаа. Энэ бол яах аргагүй дэвшил. Тэр болгоныг үзэж амжихгүй ч гэсэн зав л гарвал үзэхийг хичээдэг.

– Таныг ойроос харахаар ийм жаахан хүүхэд шиг царайтай гэж төсөөлөөгүй. Нүүр хувиргалт ч аргагүй л хүнийг өөрчлөх юм аа?

– Кинонд мэргэжлийн хүмүүс нүүр буддаг, өөрөө ч будах эрхгүй. Тайзан дээр бол тайзны будалттай, энд тэнд, тухайлбал вэб сайтуудад будалттай зургуудыг тавьчихдаг болохоор тэрүүгээр нь төсөөлдөг биз дээ. Энгийн үед би огт буддаггүй. Гадуур явахаар хүмүүс ч танихгүй амар санагддаг.

– Охин нь одоо хэдэн нас хүрчихэв ээ. Сүрхий том болчихсон харагдана?

– Охин дөрвөн настай. Охин нь ээжийнхээ өмнө хойгуур сахилгагүйтэн гүйнэ, тоглолт болгон дээр ээжтэйгээ хамт ирж бусад жүжигчний хүүхдүүдтэй тоглодог гэв Манай охин чинь хар багаасаа театрын охин болчихсон. Ээжийгээ заримдаа хүмүүсээс харамлана. “Зүүдэнд ч оромгүй явдал”-ын гол дүрд тоглосон Энхүүштэй зураг авахуулаад утсан дээрээ хадгалчихсан чинь “Яагаад энэ хүнтэй зургаа авахуулсан юм бэ. Энэ хэн бэ ээж ээ” гээд шалгаагаад байгаа юм даа. Хамт ажилладаг хүмүүсийг энд тэнд таарахаар “Ээжийн найз” гээд сүрхий таньдаг юм.

– Нэр нь хэн билээ. Охиноо үргэлж авч явахдаа түүртдэг үү?

– Цэгц-Үжин. Миний охины нэр утга учиртай. Орчин үеийн ээж нарын жишгээр л хүүхдээ хүмүүжүүлэх гээд явж байна. Ярих сэдэв нь өдрөөс өдөрт өөрчлөгдөөд, үг нь хүртэл баялагжаад, улам хэрсүү болчихсон. Эх хүн болохоороо өмнөхөөс огт өөр болдог. Охиноо анх тээгээд гэдсэндээ гараа наах бүртээ ээжийгээ ойлгож эхэлсэн. Дараа нь эмэгтэй хүн, эх хүнийг ойлгож, аягүй зөөлөн, юманд хандах хандлага хүртэл өөрчлөгдсөн. Би чинь урд нь хүүхэд гаргахаасаа өмнө аягүй шартай байсан, одоо ч шартай хэвээрээ л дээ. Гэхдээ л ялихгүй зүйлд ач холбогдол өгөлгүй, намайг хүн муу хэлсэн ч, хэн нэг нь хажуунаас муухай хараад суусан ч огт тоохоо байчихсан. Хар энерги ялгаруулсан юманд ач холбогдол өгөхөө больсон. Өөрийгөө тэгж стрестүүлэх дургүй гэх үү дээ.

– Жүжигчин Золзаяагийн талаар энэ жил нэлээд сенсаци дэгдсэн. Ажиглаад байхад гишгэсэн суусныг нь ямар нэг байдлаар сонирхдог хүмүүсийн тоонд та орчихлоо шүү дээ. Энэ хувь тавилантайгаа эвлэрч чадаж байна уу?

– Энэ жил янз бүрийн асуудалд холбогдлоо. Оюутан байхад багш нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж захисаар ирсэн. Сэтгэл зүйн бэлтгэлгүй бол шал өөр ажил хийгээд явах байсан биз. Хэрүүл хийгээд өөрийгөө үнэ цэнэгүйдүүлэхгүйгээр тоохгүй хаячихдаг. Миний найз нөхөд намайг мэднэ. 24 цагийн хэдэд нь ажлаа хийгээд, хэдэд нь гадуур явдаг вэ гэдгийг. Ийм учраас би ийм хүн гээд цээжээ дэлдээд байлтай биш дээ. Анх нэг сайтын сэтгүүлч рүү “Энэ мэдээлэл чинь ташаа байна” гээд ярьсан биш хэл амны бай болгоод, над руу чичлээд унасан. Сүүлд нь киноны зургаас тасдаж аваад тавингуутаа киноны хэсгээс гэхгүйгээр шууд “Золоо хагас нүцгэлжээ” гэнгүүт хүмүүс энэ чинь буудалд “яадаг” энэ тэр гээд унасан. Ядаж тоглосон киноны минь нэр усыг бичээд, энэ кинонд тийм зураг авалтын хэсгээс гээд үнэн бодит мэдээлэл өгч болдоггүй юм байх даа. Шууд л буудалд нүцгэн байсан мэтээр ойлгогдуулаад байх юм.

– Тамираа та хоёр чинь хар нялхаараа гэрлэчихээд хоёр тийш болчихоор хөндлөнгийн хүмүүст ч харамсалтай санагдсан гэж ярьдаг. Ер нь та хоёр яаж танилцсан бэ?

– Би айлын том. Аав, ээж хоёрыг гадагшаа явчихсан хойгуур ганцаараа гүйж очоод шалгалт СУИС-д шалгалт өгсөн чинь тэнцчихсэн ш дээ. Бэлдэж байсан сургуульдаа ч шалгалт өгөөд тэнцсэн. Өөрийн сонголт давамгайлж СУИС-даа суралцах шийдвэр гаргасан даа. “Шанс“ агентлагт явдаг байсан нь бас нөлөөлсөн байх. Ингэж явахдаа СУИС-ын гадаа Тамираатай танилцсан. Миний аав, ээж бизнес хийдэг хүмүүс бий. Тамирын аав, ээжийг бол хүн бүхэн мэдэх биз. Саявтархан намайг охинтойгоо байдаггүй, хааяа л уулздаг гээд биччихсэн байсан. Цэгц-Үжин бид хоёр үргэлж хамт яваад, өдөр бүр л хөнжилдөө тэврэлдээд унтдаг юм, уг нь бол. Охин маань эмээ, өвөө дээрээ очно. Гэр бүл маань хэдийгээр салж сарнисан ч мах цycны тасархай, эцэг үрийн холбоог тacaлдуулж болохгүй байх. Би анх хатуурхаад хүүхэдтэйгээ уулзуулахгүй гэж үзсэн юм аа. Тэр нь тэгээд сараас ч хэтрээгүй. Угаасаа эх хүн болохоор аягүй зөөлөн болчихдог юм байналээ. Өөрийгөө бодохоос илүүтэйгээр бусдыг яаж шaналах бол, үр хүүхдээ сaнах биз гэж боддог. Хайран л даа, хайран.

– Соёлоотой бүр гэрлэчихсэн, нэг гэрт байгаа юм уу? – Тийм ээ, тэр хоёр чинь гэрлэж байгаа гэсэн. Нэг кинонд тоглосон гэдгээ мэдээгүй. Нэгэнт өнгөрсөн амьдрал юм чинь өөрийгөө 30воогоод яах вэ.

– Салалттай эвлэрч чадахгүй хэцүү хүнд үеэ яаж давах туулсан бэ? – Хэсэг хугацаанд өөрийгөө хянах хяналтгүй болчихдог юм билээ. Анхаарлаа өөр юманд сарниулаад, инээж ханиагаад явах нь сайхан санагдсан. Хэсэг нэлээд шоудсаан. Залуу хүний хувьд одоо ч найз нөхөдтэйгээ доргих үе гаралгүй яах вэ. Гэхдээ ажил их байна. Бие ч дийлэхээ байлаа. инээв Хүүхдээ тэврээд унтах нь илүү сайхан санагддаг болчихсон.

– Дуучин Б.Амархүүтэй нэг хэсэг нэр холбогдсон. Бас л нэг нэр хоёр хоч гэдэг шиг?

– “Масс”-ын нээлтийн шоун дээр явж байгаад зургаа даруулчихсан ш дээ. Тэрнээс бид хоёрын дунд ёстой ямар ч холбоо сүлбээ байхгүй ш дээ. Тийм байсан бол Ариунзул бөөн юм болох байсан. Хүмүүс энийг жаахан эрүүл саруул ухаанаар бодмоор юм шиг ээ. Манай ажлынхан мэдэж байгаа болохоор тийм сенсаци дэгдэхэд баахан инээлдсэн. Би одоо бүр айгаад эрэгтэй найзууддаа хүртэл захидаг ш дээ. “Надаас хол яваарай, мyy нэр дуулав” гэж. Энд тэндхийн шоуны нээлтэнд байнга уригдана. Тэгээд л шоучин нэр авчихдаг ш дээ.

– Бусад үед найз нөхөдтэйгээ дарвиад, ажил төрлөө хийгээд мартагналаа гэхэд зарим үед санагалзах уу, сэтгэлээс гардаггүй сайхан дурсамжууд нь ямар үед сэргэдэг вэ?

– Ер нь бол би чинь өөрийгөө ганцаардуулах дургүй ш дээ. Ганцаардах юмуу эр хүний орон зай дутагдахаар найзуудтайгаа уулзана, анхаарлаа өөр зүйл дээр төвлөрүүлнэ. Анх зөндөө хэцүү байсан. Тэр үеэ даван туулах гэж би аягүй олон юм үзсээн. Хүмүүсийн мэддэгээр бол бypyyтан нь би гэж чичлэгддэг. Эргэн тойрны бүх хүн. Эмэгтэй хүн болсон хойно тийм үеүд маань бодогдоно. Хүүхдээ бодоод нийлдэг ч юм бил үү гэж санагдана. Хүмүүсийн мэддэгээр бол би л чичлэгддэг. Ер нь бол чин үнэнийг бол эргэн тойрны бүх хүн бид хоёр, гэр бүлийнхэн мэдэж байгаа.

– Одоо энэ гэрлэчихсэн бүсгүй нь биш биз дээ?

– Мөн л дөө. Энэ хоёр чинь л анх манай гэрийг бусниулсан ш дээ. Тэгээд би жаахан дургүй байдаг юм. Өөрөө эх хүн мөртөө нөхөр хүүхдээсээ салаад, хүний нөхрийг эхнэр хүүхдээс нь салгаад сууж байсан болохоор би Соёлоог эмэгтэй хүнд тооцдоггүй ш дээ. Хэдийгээр бид хоёр нэг гэр бүл байж, дундаасаа нэг хүүхэдтэй ч гэсэн энэ мэтээр холбогдоод байхыг хүсэхгүй байна. Бүх зүйл ард хоцорсон. Би Тамирааг өрөвдөөд байдаг юм. Энэ охин маань аавдаа том болоод гомдчих вий гэж aйдaг. Анх хатуурхаад бүх бapимттай нь шvvхэд өгье гэж бодож байсан. Сүүлдээ ингэлээ гээд би юу олж долоох юм, яах юм. Энэ хүүхэд том болоод миний аав муу хүн л гэж бодно шүү дээ. Аавыгаа үзэн ядчиx байх, хүүхдийг эцгийг нь ү3эн ядyyлаад яах вэ дээ гэж бодоод огт ярьдаггүй юм. Би бол анхнаасаа сайн нэртэй биш, яваандаа цаг хугацаа намайг ямар хүн бэ гэдгийг хүмүүст илчлэх биз гэж бодоод орхичихсон.

 

– Охиныхоо ирээдүйг бодсон байна. Хүн хийж буй ажлынхаа хүнд бэрхийг хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай гэж ухаантай хүн хэлсэн. Бүхнийг нуруундаа үүрч явах нь хэцүү биш үү?

– Охины ирээдүйг бодох гэснээс охиноо жүжигчин болчих вий гэж айдаг ш дээ. Гэтэл яалт ч үгүй багаасаа авьяастай нь мэдэгдээд байгаа юм. Жавхаа эгч, Гэрлээ эгчтэй “Шилдэг” хөтөлбөрөө хийх гээд бүх тоглолтоо үзээд сууж байсан чинь охин харчихаад дуурайгаад байгаа юм даа. Тамирын тухай ярьсныг та аль болох бага оруулахыг хичээгээрэй. Хойноос нь гонжроод байгаа юм шиг муухай.

– Ойр тойрны хүмүүст учир байна аа. Залуу хүн алдаж ононо. Тэрийг нь хэлээгүй бол та хоёр салахгүй ч байсан юм бил үү?

– Би өөрөө мэдсэн ш дээ. Одоо өнгөрсөн юмыг яриад ч яах вэ дээ.

– Цаадах чинь эвлэрье гэж гуйсан уу?

– Саяхан хүртэл эвлэрье гэсэн. Хүүхдээ бодоод нийлье гэхээр бас болохгүй асуудал байх л юм байна шүү дээ.

– Тэр бүсгүй танай охинтой танилцсан гэж байсан?

– Манай охинтой танилцаад, хүүхдийн баяраар баярлуулсан гэсэн.

– Одоо та эр хүн нэг ийм анзааны байвал гэсэн багцаатай болчихсон уу. Золоо ямар эзэгтэй вэ?

– Ноён нуруутай, надтайгаа таарсан, намайгаа ойлгодог, сайн хүн л байх хэрэгтэй. Сайн хүн гарч ирэх л биз. Ямар ч л байсан ажлаа хийгээд юугаар ч дутахгүй сайхан амьдарч л байна. Одоохондоо нөхөрт гарах төлөвлөгөөнд ороогүй. Өөрөө сайхан гэр бүлийн амьдралтай байсан учраас тогтуун амьдралыг хүснэ. Гэхдээ миний мөрөөдөл чинь таван хүүхэдтэй болох шүү дээ. Миний хувьд хоол хийж бараг амждаггүй ч, амттай сайхан хоол хийх дуртай. Гэрийн ажлаас хамгийн дуртай нь аяга угаах.

– СУИС-д бүх чиглэлээр суралцчихаад дуучны карьераа хөөе гэсэн бодлоо орхичихсон уу?

– Жил бэлтгэл хийж, Ган-Очир багшаар бүжиг заалган, гимнастикийн дугуйланд хүртэл явж байлаа. Чанартай уран бүтээл хийхийн тулд бүжгийн хөдөлгөөнүүдийг тултал нь хийгээд, мэргэжлийн түвшний дуучин больё гэж санасан ч эхлээд жүжигчний карьераа жаахан өсггөөд авья гэсэн нь оносон сонголт болсон. Олон зүйлд самгардахаар аль ч үгүй болчих юм шиг санагдсан. Цаашид мөрөөдлүүдээ биелүүлэхийг хичээнэ.

– Танд мөрөөдлийн дүр байна уу?

– Түүхэн кинонд тоглоё гэж боддог. Тийм учраас би одоо хүртэл биендээ нэг ч шивээс хийлгээгүй, хөмсгөө шивүүлээгүй, гоо сайхны мэс засалд ороогүй. Дотроо бодол байгаа болохоор өөрийгөө эртнээс иймэрхүү маягаар бэлдэж байгаа, тэр болгоныг маань олоод харчих хүн гарах л биз. Боломж нь гарвал гадагшаа ч гарц нээнэ. Анхаарлаа төвлөрүүлж хөөцөлдөж үзээгүй л явна. Жүжигчний өмнөөс менежер гадаад харилцааг нь зохицуулдаг Холливудархуу жишиг киноны өрсөлдөөн ширүүсэх тусам тогтох болов уу. Одоо жүжигчдийн рейтинг, эрэлт хэрэгцээ өсөөд гоё зарчим руугаа орж байна. Сайны хажуугаар саар зүйлс ч их.

– Жүжигчин хүнд мэргэжил нэгтнүүдээсээ даган дуурайдаг, шүтэн биширдэг хүмүүс байдаг. Таны хувьд?

– Шарлез Терон гоё санагддаг. Нүдэндээ галтай, цаанаа л гоё жүжигчин. Холливудын жүжигчдийг бүгдийг нь харж, шүтэн биширдэг. Үлгэр жишээ болохоор зөндөө хүн эргэн тойронд маань бий. Монголын жүжигчид мундаг шүү дээ.

– Та найзуудтайгаа энд тэнд хамт явах нь их содон харагддаг. Хөтлөгч Халиун та хоёр үсээ яг адилхан тайруулчихсан байсан. Бүсгүйчүүдийн нөхөрлөлөөс юуг олж мэдэв?

– Халиун бид хоёр арван жилийн сургуульд хамт төгссөн. Тэр манай дээд талын ангид суралцаж байлаа. “Хувь тавилангийн ээдрээ”-ийн үеэр үсээ халимаг засуулсан. Зураг авах гэхээр өмнөх зурагтай харьцуулж байгаад тайраад хаячихна. Зургаа бүрэн дуусгаад үсээ ургуулж эхэлсэн. Найз нөхөд маань надаас бүгд эгч. Амьдралын төлөө гэсэн мундаг эмэгтэйчүүд дээ. Амьдралын ухаантай, юуны төлөө амьдрах вэ гэдэг зорилгоо тодорхойлчихсон, бүгд үр хүүхэдтэй. Охидын нөхөрлөлийг хүмүүс ер нь нэг л хэврэг, олон жилийн насгүй юм шиг санадаг. Охидын нөхөрлөл худлаа, нэгнийгээ бөгс өндийнгүүт нь муулдаг гэх мэтчилэн. Бид бол сайн сайхан амьдралын төлөө бэрхшээлийг хамтдаа даван туулдаг найзууд.

– Арван жилдээ ямархуу охин байв. Золоо сахилгагүй юу?

– Арван жилдээ сэргэлэн, сахилгагүй хүүхэд байсан. Одоо ч энэ тайзны ард сахилгагүйтээд гүйж явдаг. Намайг манайхан эр эм нь мэдэгдэхгүй гэдэг юм. Эрэгтэй найз олонтой. Би чинь харахад туяхан, эмэгтэй хүн шиг мөртлөө, яг эрэгтэй хүүхэд шиг зантай. Дасгалын үеэр эрчүүдтэй ноцолдоно. Бүх талаараа чадварлаг байж, юм юм сурахыг хичээдэг учраас хамтлагийн сайн бүжиглэдэг залуусаараа бүжиг заалгаад орилолдоно. Сунгалт гайгүй л дээ. Гар дээрээ тогтож, биеэрээ бүтэн эргэх гээд, олс руу авираад заалаар нэг орилчихдог.

– Урд нь, одоо аав ээжээсээ зэмлэл хүртэж байв уу?

– Аав, ээж хоёр намайг их эрх дураар нь өсгөсөн юм болов уу гэж одоо боддог. Намайг чангалаагүй, хэлэх үгээ хэлдэг, гэхдээ хайраар өсгөсөн. Аав ээж хоёрын маань сайн хүмүүжүүлсэн байхад тэднийхээ нэрийг муугаар дуудуулж яваа нь миний буруу л даа. Үнэнийг нь мэдэж байгаа учраас тэд маань хаа очиж ойлгодог юм. Хамгийн сүүлд сайтууд дээр гарсан нүцгэн зургийг хараад тэд эмзэглэсэн. Уг нь бол ажил мэргэжлээр дopoмжилж болмооргүй л санагддаг.

– Хамтлагтаа ганцаараа мэргэжлийн уран бүтээлч байсан уу. Мэргэжлийн хүний зорилго нь өөр юм, одоо ингээд тууштай явж байгааг нь харахад?

– “Sound of kiss” хамтлагаас Номин бид хоёр мэргэжлийнх, би тэр үед Шүрэн бугуйвч кинонд тоглочихсон байсан. Охид баг болж ажиллахад хэцүү. Гэхдээ манай охид сайн байсан. Хамгийн анхны дууг Юнитель компани ивээн тэтгээд хоёр жил бэлдэж байж анхны клипээ гаргаад гэрээний хугацаа дуусаад, санхүүжилт байхгүй учраас тарсан. Ивээн тэтгэлгэ өөрсдөө хөөцөлдөөд хэсэг явж үзсэн. Тус тусдаа ажил төрөлтэй, өөр өөрсдийн амьдралтай хүмүүс учраас бүтэхгүй юм билээ. Жишээ нь Киви хамтлаг бол амьдрал нь хүртэл Киви ш дээ. Миний хувьд жүжигчин мэргэжилдээ хайртай, түүндээ үнэнч. Худлаа зэрэмдэглээд байхаар нэг зүйлдээ тууштай зүтгэе гээд больсон доо. Хамтлагийнхан бүгд гэр бүлтэй, үр хүүхэдтэй болцгоосон. Би булган сүүлтэй нь буюу хамгийн түрүүнд маамуулж байлаа. Продюссертой бол манай хамтлаг цааш явах байсан.

– Чөлөөт хувцас их зохисон байна. Ямар стилийг голчилж сонгодог вэ?

Брэнд гэж туйлширдаггүй. Нэг хэсэг оёдолчноор биедээ эвтэйхэн хувцас оёулдаг байлаа. Чөлөөтэй хувцсанд дуртай болохоор Adidas фирмийн бэлтгэлийн хувцас голчлон өмсдөг. Чамин гоё юм цөөн бий. Нүдний шилэнд нугасгүй. Цайны ганц шилтэй юм шиг л ярьдаг ш дээ. Шил харж ялгадаггүй хүмүүс байх л юм.

error: Content is protected !!