Өнцөг

Нийгмийн өнцөг

Энэ арга хэмжээний хувьд 120 гаруй аж ахуй нэгжүүд нэгдэж хийж байгаа арга хэмжээ. Бид цахим шилжилтийг угаасаа л дэмжиж байгаа. Хувийн хэвшлүүд маань томоохон дэвшлүүдийг Монголд нэвтрүүлэх гэж байгааг буруутгаж болохгүй байх гэж бодож байна. Хамтарч ажилласан байгууллагууд, засгийн газар алдаа гаргасан байж болохыг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн жилд МУ-ын эдийн засаг хасах баланс руугаа орсон байсан. Ер нь гадаа болох арга хэмжээг бид цаашдаа ч гэсэн хийгээд л явах байх. Илүү эрх чөлөөгөө хэтрүүлэхгүй байх тал дээл анхаараад явах хэрэгтэй байх. Ер нь дэлхийн улс орнууд 60 хувиас дээш вакцинжуулалттай бол гадаах болон дотор үйл ажиллагааг хийгээд явж байгаа. Бид ч цаашдаа соёл урлагийн арга хэмжээг хийнэ гэж төлөвлөж байана. Шинэ жилийн баяраа ч гэсэн бид хоёр жил тэмдэглэсэнгүй. Шинэ жилдээ биш эдийн засгаа сэргээх асуудал энд яригдаж байгаа юм. Иргэд маань ч гэсэн дэмжиж оролцоосой гэж хүсч байна. Тэгэхээр аль ч талд шийдвэр гаргасан амаргүй нөхцөл байдалд бид байна. Тийм учраас цаашдаа ч гэсэн бид эдийн засгаа сэргээх, энгийн амьдралдаа орох чиглэлийг барьж ажиллана. Энэ бодлогоо бидний хувьд зохис тэнцвэртэй барих нь л чухал байна. Тэрнээс бидний хувьд хөл хорио тавих нь зөв, халдвар хамгааллын дэглэмээ барих нь чухал ч эдийн засгаа сэргээх нь чухал байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч хэлж байна. Энэ вирус цаашдаа ч алга болохгүй байх төлөвтэй байгаа учраас дасан зохицож, сөрж, энгийн амьдрал руугаа орох бодлогыг бага багаар ч болтугай барихгүй бол аль ч талд нь шийдвэр гаргах нь хэцүү байгаа. Сая есдүгээр сарын нэгний хичээл орох тухай шийдвэр ч хүндрэлтэй байлаа. Хэрвээ орохгүй бол хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол гээд энэнээс ч олон асуудалтай тулгарах байсан байх. Талцаж муудалцахаас илүүтэй иргэд, засгийн газар хамтран ажиллах нь чухал байна.  Олон хүн цуглах тал дээр дутуу тооцоолсон зүйл байж магадгүй. Гэхдээ гадаах арга хэмжээг зөвшөөрчихсөн. Нийслэл дээр зөвшөөрөөгүй гэсэн бичиг байна гээд явж байсан. Тэр бол өмнөх бичиг байна гэдэг мэдээллийг хотын дарга надад хэлсэн. Тийм учраас цаашдаа ч гадаах арга хэмжээ дэмжигдэнэ  гэсэн үг. Доторх арга хэмжээ ч гэсэн дэмжигдэхийн төлөө байгаа гэж ойлгож болно.

ВИДЕО

error: Content is protected !!