Өнцөг

Нийгмийн өнцөг

Монгол улс ковидын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Өдөр бүр 10 гаруй хүн нас барж, эмнэлгүүд хүнээ дийлэхгүй, өвчтнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барах тохиолдол ч цөөнгүй гарах болсон энэ үед хүүхдүүдийн боловсрол 2 жил гаруй хоцрогдож, аж ахуй нэгж, албан байгууллагууд өдрөөс өдөрт өр зээлийн дарамтанд орж дампуурч үүд хаалгаа хаахад хүрч байхад Засгийн газар нь Мэдээлэл технологи харилцаа холбооны газартайгаа хамтран “Digital Nation” гэх нэрийн доор мянга мянган хүнийг цуглуулсан шоу арга хэмжээ хийсэн нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, нийгмийн сүлжээ шударга бус байдлыг эсэргүүцсэн хүмүүсийн сэтгэгдлээр буцалж байна.

Угтаа НОК-оос уг арга хэмжээг хийхийг хориглож албан бичиг хүртэл хүргүүлж байсан ч Б.Болор-Эрдэнэд энэ нь нөлөөлсөнгүй.

Тэгвэл Ерөний сайдтайгаа хамтран улс эх орны үндэсний аюулгүй байдлыг үл тоож олон хүний амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулсан ХХМТ-ийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ? 

Боловсрол:

  • 2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургууль-Олон улсын харилцааны бакалавр
  • 2011-2014 онд БНСУ: -Хандон Глобал их сургууль-Бизнесийн удирдлагын магистр
  • 2017 онд Оксфордын Их Сургууль-Төрийн удирдлагын магистр

Ажил:

  • 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн
  • 2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн
  • 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
  • 2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх
  • 2018 онд Дэлхийн банкны Австрали дахь салбарт гэрээт зөвлөх 2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч 2020 он Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарг

Б.Болор-Эрдэнэ тус төвийн захирал болсныхоо дараа Залаатын аманд 2.1 тэрбумаар ХАУС худалдн авсан гэх яриа бий. 

Б.Болор-Эрдэнэ улсаас мөнгө гаргаж, өөрийнх нь нэр орсон мэдээлэлд МОНИТОРИНГ хийлгэж байжээ.

Тодруулбал, ХХМТГ-аас “Цахим туслагч” ТТБ-тай “И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах зорилготой мэдээллийн сайт, фэйсбүүк,твиттер орчны мониторингийн … ” гэрээг байгуулсан байна. Тус гэрээт ажлын үнийн дүн 5 сая төгрөг ажээ.

Улмаар 300 гаран хэвлэл мэдээллийн сайтад мониторинг хийжээ.Ингээд ажил үйлчилгээ хүлээлцсэн баримт үйлдэж, төлбөрийг нь шилжүүлсэн байна. Харин гэрээт ажлын төлбөр болох 5 сая төгргийг Мэдээллийн технологи Шуудан харилцаа холбооны газраас төлсөн байна.

Харин “И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах зорилготой” гэрээт ажлын тайланд Б.Болор-Эрдэнийн талаар хэвлэлд гарсан мэдээллийг эерэг, сөрөг гэж ангилжээ. Цаашлаад, Монголын сайтуудыг A, B, C гэж ангилжээ. Ангиллаас нь үзвэл өөрийг нь үргэлж магтдаг бол A, цөөн магтсан бол B, харин шүүмжилдэг, эсвэл өөрийнх нь тухай ганцхан удаа мэдээ бичсэн бол C зэрэглэлийн сайт гэсэн талаар эх сурвалж өгүүлжээ.

 

Б.Болор-Эрдэнэ өөрийгөө “Монголын ирээдүйд итгэдэг өөдрөг үзэлтнүүдийн нэг” гэж тодорхойлдог бөгөөд ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа : “Бид нар нэгэнт дэлхийтэй хөл нийлүүлээд явъя л гэж байгаа бол гадаад орчинд юу болж байгааг маш сайн мэдэж байх хэрэгтэй.  Манайхан амбиц гэдгийг муу тал руу нь ойлгоод байдаг. Амбиц гэдэг бол мөрөөдөлтэй, түүндээ хүрэхийн тулд явж байгаа хүнийг хэлдэг. Хүн дотроо ямар нэгэн байдлаар заавал амбицтай байх хэрэгтэй. Амбиц нь хүүхэд гаргаад, гэр бүлтэй болоод арилчихдаг зүйл биш. Гуч гаран нас бол АНУ, Их Британид дөнгөж эхэлж буй нас. Манайд бол дундаж нас болчихоод байна.” хэмээж байжээ.

Тэрээр улс төрд Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийн фракцид багтдаг бөгөөд Хэнтийн гаралтай учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нутгийн дүүгээ ийнхүү харж үзсэн хэмээдэг.

Хоёр жил гаруй цар тахлын бэлэн байдалд амьдарч буй Монголчуудыг бухимдуулсан өчигдрийн үйл явдлын тухай тэр дундаа ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрлдэнийн тухай хэн юу гэв? 

Жүжигчин Б.Цэцэг:Дижиталжаад алаадахлаа гэсэн хар зах аятай хүн чихэж аваад концерт хийчихдэг гэнээ хуцдаг халтар! Дижитал болохгээд байгаа юм бол алцагналгүй ядаад цахимаар нэг ч хүнгүй хийх чинь яагаав ёстой дүүрцэн хүүхэн юмаа бүр. Ингэж ч дижиталждаггүй байхаа зүгээр!!! Одоо муулж бичсэн гээд өөрийгөө хайлгаад суугаарай. Ёстой олон удаа гарч ирэх байх нэр чинь.  Ерөнхий сайдын эрх гүнж ковидоор наадаж ард түмний амь насыг эрсдэлд оруулан барин төсвийн хөрөнгө самарч нэр төр хөөцөлдөхдөө ичихгүй байгаа хэрэг үү? Энэ баярлаж цэнгэх цаг үе мөн үү??? Хэдэн дрон нисгээд цахимждаг дүр эсгэж байхаар эмнэлгээр дүүрэн байгаа иргэдээ анхаараач!!! Төсөв нь хүрэлцэхгүй байгаа ЭМЯ бодооч!!! ПСР аа өгч чадахгүй үхэж байгаа иргэд ээ бодооч!!!! Ямар дүүрцэн тэнэг вэ бүр‼️

Сэтгүүлч С.Батзаяа: Болор-Эрдэнэ бол ковидын хууль далимдуулж төрийн албаны шалгалтгүй томилогдсон дарга. Одоо болсон байхаа. Нүд чих орой дээр гаргах юм их сонсогдог. “Захирлуудаа бэлэн байлга” бол наад зах

Иргэн А: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ та ХАРИУЦЛАГА хүлээнэ үү‼ Цар тахлын энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, журам зөрчин, иргэдийг ЭРСДЭЛД орууллаа‼

Иргэн Д: Хэдхээн эмч сувилагч нарыгаа л өрөвдөж байна даа. Тэр Болор-эрдэнэ нь Оюун-эрдэнийнхээ үгэнд ордоггүй юм гэхэд хэдэн зуун залуусын амь насаар төрийн мөнгөөр шоудаж байгаагаа хараасай!!!

Иргэн: Х: НОК нь болохгүй зөвшөөрөхгүй гээд байхад шоу хийж байдаг яасан ч том хүн юм яасан ч бөх бүдүүн зүрхтэйн. Обуна шоу хийх гэж баахан мөнгө зарцуулсан, одоо шоугаа зөв байсан, сайхан болсон гэж хэвлэлд баахан мөнгө зарцуулах хэрэгтэй болох нь дээ. Төсөв уйлдаггүй бас хариуцлага нэхдэггүй.

 

 

error: Content is protected !!