Өнцөг

Нийгмийн өнцөг

Налайх дүүрэгт болсон хөнгөн Атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд спортын мастер Э.Оюундарь гурвын харайлтын төрөлд алтан медаль хүртжээ. Тэрээр энэ төрөлд улсын дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон. Гэхдээ нэрэмжит тэмцээний үеэр дээд амжилт тогтоосон учир албан ёсоор бүртгэдэггүй гэнэ. Дээд амжилтыг зөвхөн УАШТ болон албан ёсны тэмцээн уралдаанд бүртгэдэг дүрэмтэй юм байна.

Тэрээр энэ тухайгаа: “Үчимбэр атлетик клуб🇲🇳 Дахин шинэчлэн тогтоосон рекорд амжилт 12метр31см үргэлж дэмжиж хайрлаж итгэж байдаг ээж аав ах эгч багш нар болон хамт олон найз нөхөддөө баярлалаа харайгч охин нь илүү хичээх болноо” гэжээ. Түүний гаргасан амжилтаас дутуугүй гоо сайхан төрх нь олны анхаарлыг ихэд татжээ.  Амжилтаа ахиулж улсдаа төдийгүй дэлхийд нэрээ тамгалах өдөр түүнд ойрхон байгаа биз ээ. Үзэсгэлэнт тамирчин  Э.Оюундарийн фото зургуудаас хүргэе.

 

error: Content is protected !!