Өнцөг

Нийгмийн өнцөг

Өнөөдөр/2021.07.20/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, элсэлтийн ерөнхий шaлгaлтыг зохион байгуулах хугацааг товлож, эцсийн товыг зарлахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хэдэнд зохион байгуулах талаар хэлэлцэж байна.

Энэ жилийн долдугаар сард болох байсан ЭЕШ-нд нийт 40 мянган хүүхэд бүртгүүлсэн ч коронавирус халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 8-р сарын дунд хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.

Харин БСШУЯ-аас есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгааг мэдээлсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.

Манай улсад хичээлийн хоцрогдол маш их үүссэн байгаа тул хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг xaнгaж ажиллаж байгаа. Эцэг эхчүүд, багш, сурагчид бид бүгд хичээгээд энэ хичээлийн жилээ есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх зорилгын төлөө ажиллахыг салбарын сайд уриалсан.

Мөн иргэдийн хооронд ярьж байгаа нэг зүйл бол наадмыг 8-р сарын 10-нд тэмдэглэнэ гэх яриа юм. Зарим иргэд өөрийн цахим хаят наадмыг наймдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэхээр боллоо хэмээн бичиж байна.

Уяачид маань уясан морио тaBиxгvй байхыг бодоход оргүй хоосон яриа биш бололтой. Засгийн газраас ямар шийд гарахыг хамт даа харцгаая.

error: Content is protected !!