Өнцөг

Нийгмийн өнцөг

Халаагаа өгсөн экс Ерөнхийлөгч Х.Баттулга ёслолын дараа яармаг дахь ээжийнх рүүгээ явжээ. Хүү нь төрийн тэргүүн болсон ч эгэл даруухан амьдарч буй эрхэм буурайг Цагааны Должинсүрэн гэдэг.

Тэрээр хоёр хүү, нэг охинтой. Түүний амьдралын хань Монгол улсын хүндэт засуул асан Ж.Халтмаа юм. Бөхөд хайртай ард түмэн маань 40 гаруй жил аварга, арслангуудаар мөрөө түшүүлж, үндэсний бөхөд оруулсан хувь нэмрээр нь андахгүй мэднэ.

Тэрээр 1966 оноос хойш 51 жилийн турш аж төрж ирсэн Яармагийн дэнж дэхь гэртээ эгэл даруухан, амар амгалан амьдарч байна.

Ц.Должинсүрэн гуай 1927 оны 5-р сарын 6-ны өдөр хуучнаар Сайнноён хан аймгийн чинсүжигтномун хутагтын Дархан гүний хошуу буюу Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төржээ. Эхээс дөрвүүлээ бөгөөд 14 настайдаа багш болж сумын сургуульд багшилж явсан түүхтэй.

Гурван сайхан хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгож хүмүүжүүлж, дунд хүү нь төрийн тэргүүн болсон ч тэрээр төрийн тэргүүний ээж гэж дэвж гүйсэн удаагүй. Ээждээ харш шиг байсан барьж өглөө, хөл хорионы дэглэм зөрчиж ээждээ золголоо” гэсэн гүтгэлэг сошиалаар нэг явсан. Хүнээс төрөөгүй мэт элдэвээр хэлэх хүмүүс ч харагдсан.

Хүний болгоны хүү ээждээ эрхэм, хүн бүрийн ээж хүүдээ эрхэм. Зуу шүргэж яваа буурай ерөнхийлөгчийн ээж ч гэсэн жирийн л нэг ээж. Ижий бүхэн урт наслаж, мөнх жаргах болтугай.

 

error: Content is protected !!