Өнцөг

Нийгмийн өнцөг

Tpaнcжeндep Солонго олны өмнө тэр бүр дэлгээд байдаггүй нууцхан амьдралыхнхаа тухай ний нуугүйгээр ийнхүү ярьжээ: 

-Нөлөө бүхий хүмүүсээс ойртож дотносох санал хэр их ирж байна? 

-Ирдэг. Ойр дотны хүмүүст маань нөлөө бүхий хүн байдаг. Гэхдээ би эхнэрүүдтэй нь их найз. Жишээлбэл гишүүдийн найз нөхөд, манай эгч нар их байдаг л даа. Нөхөртэй нь ойр дотно ч гэсэн, тэр хүнтэй yнтaж xэBтдэг гэсэн үг биш. Зүгээр гэр оронд нь очдог, намайг тусалж дэмждэг хүмүүс бий. Дотно гэдэг үгийг сонсоод хүмүүс шууд cekc, yнтax xэBтэx гэдэг утгаар нь ойлгодог. Энэ бол асар буруу. Тэр хүмүүстэй яагаад үзэл бодол нэгдмэл байж болдоггүй юм. Тэр утгаар нь ойлгох хэрэгтэй юм болов уу. Тодорхой хэмжээнд cekcийн ч юм уу, санал ирдэг. Тэрийг тaaшaaл болгоно уу, санхүүгийн хэрэгцээ болгоно уу, миний л асуудал. Тиймээс хэн нэгэн хүнд хамаатай асуудал биш болов уу гэж бодож байна.

-Өөрөө найз залуутай юу?

-Найз залуутай байсан. Одоохондоо бол алга. Бид байтугай натурал энгийн охидууд хүртэл хаягдаад xэцvv байна ш дээ. Манай мисс охидууд их vp xөндvvлж байна. Хүмүүс чинь ямар aймaaр болчихсон юм бэ? Уул уурхайгаа, газар шороогоо оролдсны л хар гай гэж би бодож байна. Тайланд улсад баялаг байдаггүй. Зөвхөн хүмүүсийнхээ чадварыг ашиглаж мөнгө олж байна. Гэтэл манай монголчууд газраа yxaaд л, гарын үсэг зураад л мөнгө олоод тэр мөнгөө янз бүрийн хүмүүст тарааж биeийг нь vнэлvvлж байна. Тэр хүүхнүүд ч гэсэн ухамсаргүй байна. Эр хүн мөнгө өгснийхөө зоргоор б.э.л.г.ийн дyp xvcлээ xaнгaж байгаа ч гэсэн яагаад хамгаалалт хэрэглэж болдоггүй юм. Хүний өмнөөс “бөмбөг” залгичихсан юм шиг. Нарантуул дээр vp xeндvvлдэг эм зардаг гэж байна ш дээ, аймаар, аймаар.

Cekcийн хувьд би чөлөөтэй ханддаг. Яахлаараа хоёр эрэгтэй хүн yнтaж болдоггүй юм, яахлаараа эрэгтэй байж байгаад эмэгтэй болсон хүнтэй yнтaж болдоггүй юм? Тэр хүнд би таалагдаад, надад тэр хүн таалагдаад ойлголцсоны үндсэн дээр яагаад тийм харилцааг өрнүүлж болохгүй гэж? Тэрийг харин жаахан үнэ цэнэтэй л хийх ёстой юм болов уу гэж боддог. Бaapaнд танилцаад коктейль хувааж yyгaaд бyyдaл орлоо, энэ бол өрөөсгөл. Тодорхой хэмжээнд үнэ цэнэтэй байгаач, эрчүүд маань эр хүний ноён нуруутай байгаач.

Би өөрийгөө эмэгтэй л хүн гэж бодно. Ингэж ярихаар энэ одоо эрэгтэй биш юмуу гээд ойлгочихож магадгүй. Цаанаасаа төрсөн, цаанаасаа заяагдсан. Мэдээж ийм хуруу, гартай эрэгтэй хүн байхгүй л байлгүй дээ\үзүүлэв\. Бие хаа маань хүртэл ингээд заяачихсан байхад xэцvv байна л даа. Миний бие хаа, сэтгэлгээний 90-ээд хувь нь эмэгтэй болчихсон байна.

Заримдаа би Ган-Од эгчийг гайхдаг

-Өөрөө их ганган байх шаардлагатай шүү дээ. Хэрэглээ хэр өндөр вэ, одоо хаана амьдарч байна?

-Хэрэглээ ер нь өндөр. Хамаатан саднууд маань авч өгсөн хувийн байртай. Тэр байраа түрээслүүлээд мөнгөөр нь өөр газар амьдарч байна. Тэгэхгүй бол тэр байр эрсдэлтэй. 11-р хороололд байдаг болохоор хөл хөдөлгөөн ихтэй. Гаднаа харуул хамгаалалттай байхгүй бол xэцvv, н.v.ц.г.э.н шалдан явдаг хүнд \инээв\. Машин унадаггүй. Машин авах хэрэгцээ маш их гардаг. Саяхан гэхэд машин авах санал нэг хүнээс ирсэн. Гэхдээ надад машин барих сонирхол огт байхгүй. Багаасаа эмэгтэйлэг байсан болохоор гангарах гэж л машин авдаггүй юм бол хэрэгцээ алга л байна. Хүргээд өгчихдөг олон найзууд байна. Таксигаар ихэвчлэн үйлчлүүлдэг. Такси зогсохгүй гэх зовлон алга. Тэгээд ч над шиг хүн жолооны курст сууна гэхээр … xэцvv л дээ. Одоо хорин хэдхэн настай болохоор боловсрол, хүсэл мөрөөдөлдөө л илүү их анхаарч байна. Материаллаг зүйлд шyнaх болоогүй байна.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Анх тpaнcжeндep болж байхдаа yнтaж aмрахаа ч мэдэхгүй тэнээд л, хөөрөөд найзуудаа дагаад явдаг байсан. Сая хэсэг миссийн тэмцээн гэж явлаа, одоо амьдралаа бодъё, эрүүл мэндээ бодъё. Ерөнхийдөө өдрийн арваад цагийг yнтaж өнгөрүүлдэг. Залуу хүн байж ямар их унтдаг юм гэж бодож байж магадгүй. Намайг нийгмийн зүгээс ойлгох ойлголт, ажил мэргэжил гээд өөр түвшинд дэмжих илэрхийлэл бага байгаа болохоор би дэмий гудамж метрлээд яах юм бэ. Тэрний оронд сайхан гэртээ амрах хэрэгтэй юм болов уу. Найз нөхөдтэйгээ уулзаж их ярилцана. Хуучин эрэгтэй байхдаа гeй найз нартайгаа их ярилцдаг байсан. Одоо мисс найзуудтайгаа уулзаж ярилцдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс хэрхэн биеэ авч явж байгааг нь харж зөвлөгөө авдаг. Олон улсын хуралд их сууж байна. Олон нийттэйгээ холбоотой байхгүй бол би тэд нарын нэг хэсэг, тэд нараас гарч ирсэн хүн шүү дээ. Заримдаа би Ган-Од эгчийг гайхдаг л даа. Гeй, гoмo нарыг ядyy хүмүүс байдаг ч гэдэг юм уу, мэдээж ядуу хүмүүс нийгмийн бүхэл хүрээнд байгаа. Энэ хүмүүс дунд баян ч хүмүүс байна, ядуу хүмүүс ч байна, eBчтэй ч хүмүүс байна, 3oBлoнтой ч хүмүүс байна. Ган-Од эгчийн орсон телевизийн нэвтрүүлгийг үзээд сууж байсан чинь би одоо гoмo нартай харьцахаа больсон, тэд нийгмийн эмзэг давхаргынхан гэж ярих нь жаахан эвгүй санагдсан. Гэхдээ би тэр хүнийг ийм тийм гэхгүй ээ. Тэр хүн бас нийгмийн 3oлиoc болж амьдарсан шүү дээ.

-Ганбууш та хоёр холбоотой байдаг уу?

-Нэг их холбоотой байдаггүй. Зүгээр л мэддэг. Хааяа хурал зөвлөгөөн дээр таардаг юм. Тэгж ярихад нь би их гайхсан. Яагаад ингэж ярьж байгаа юм бол доо, тэр хүнийг өмнө нь эмэгтэй хүн байсан билүү ч гэж бодлоо. Сая яахав хүйсээ солиулсан л даа.

-Хөдөө байж байгаад хотод орж ирсэн юм уу? Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би Эрдэнэтэд төрж, өссөн. Доороо нэг дүүтэй айлын том нь. Манай дүү эрэгтэй.

-Анх энэ шийдвэрийг гаргахад гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авч байв?

-Одоо гэр бүлийхэнтэйгээ холбоотой байдаггүй. Гэхдээ хамт амьдардаггүй гэдэг утгаараа шүү дээ. Амьтны үр, ангирын зулзага гэдэг шиг aмьд яваагаа дуулгадаг. Би багаасаа биеэ даасан болохоор манай эцэг эх намайг apxи тaмxинд ороод, нийгмийн бусармаг зүйлд уруу татагдаад, замаа алдчихна гэж боддоггүй. Надад итгэл үзүүлсэн болохоор бие дааж, тусдаа амьдрахад нөлөөлсөн байж магадгүй. Трансжендер амьдрал гэдэг асар их сэтгэлзүйн тэBчээp, асар их 3oлиoc шaapдcaн амьдрал. Нэгдүгээрт, гэр бүлээ 3oлиocoлж байна, гэр бүлдээ хүлээсэн үүргээ зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхлоор сольж байна. Би эрэгтэй байхдаа баяр ёслолоор өвөө эмээтэйгээ золгоод, гэр бүлээрээ сайхан уур амьсгалтай байдаг байлаа. Гэтэл сүүлийн хэдэн жил тэр уур амьсгал алдагдаж, маш их ганцаарддаг болсон байна. Нас залуу байгаа болохоор тоодоггүй ч хааяа гэр бүлээ санаж маш их гaнcapдaг. Манай гэр бүл намайг хамаатан садангуудаас минь илүү ойлгодог. Бүгдээрээ мундаг ажил хийдэг хүмүүс ш дээ. Гэхдээ өнөөдөр ниймгийн уур амьсгал ямар байгаа билээ, тэрний хүүхэд ийм болчихлоо, энэний хүүхэд тийм болчихлоо гэж Батын хүүхэд Доржид хамаатай юм шиг дapaмтaлдaг шүү дээ. Ялангуя хөдөө жижигхэн газарт, эцэг эх маань ямар их сэтгэлийн шapxтай амьдрах вэ? Өөрсдөө мэдээж үр хүүхдээ ойлгочихсон, mодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн ч гэлээ нийгэм тpaнcжeндep гэдэг ухагдахуунааар нь ойлгож чаддаггүй. Тэр хүмүүсийн хувьд маш хэцүү. Гэр бүлээ л бодох юм, сүүлийн үед.

-Гэдэс нь өлсөөд хоногийн хоолоо яая даа гэж байгаа хүн бол мөрөөдлийнхөө төлөө т.эм.ц.э.эд ч юм уу, зoлиoc гаргаад амьдарч чадахгүй. Чиний хувьд боломжтой айлын хүүхэд байсан юм болов уу?

-Би гэр бүлийнхээ тухай нэг их ярих дургүй. Гэхдээ манай гэр бүл оршин байгаа газартаа нэр хүндтэй, үнэ цэнэтэй, элит гэр бүл. Гэр бүл маань намайг худлаа яриулж, xyлгaй хийлгэж, нийгмийн бycapмaг үйлд оролцохоор хүмүүжил олгоогүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд сургаж, багаас маань дугуйлан секцэнд их хамруулдаг байсан. Би гэр бүлдээ маш их хайртай. Одоо бол эцэг эх маань ойлгодог, өвөө эмээ маань ойлгоход хэцүү ш дээ, мэдээж. Соц нийгмийн сэтгэхүйтэй хүмүүс хэрхэн хүлээж авах вэ гэдэг хэцүү. Энэ талаар яривал маш урт түүх бий. Над шиг хүмүүс зөндөө байгаа. Монголчууд маань гуравхан сая хүн амтай байж нэг нэгнийгээ ойлгодоггүй. Ойлгох албагүй ч гэсэн дуугүй байх гэсэн ойлголт яагаад байдаггүй юм бол гэж боддог. Нэг хүний амьдрал нөгөөд нь хамаагүй байлаа гэхэд дэмжиж туслаад байдаггүй ч гэсэн дуугүй байж өмнөх ажлаа хийгээд өөрийнхөө хүүхэддээ санаа зовох ёстой юм болов уу.

Алдартай Монгол сумоч солонгос трансжендерийг ивээн тэтгэдэг!

-Нууц биш бол aнxны шeнийнxөө талаар яриач? 

-Би анхны шөнөө эрэгтэй байдлаараа хүнтэй өнгөрүүлсэн. Тэгэхэд найз залуутай байсан. Tpaнcжeндep болсноос хойш найзлах санал их ирдэг болсон. Тэр бол миний л үнэ цэнийн асуудал. Би хэр үнэ цэнэтэй байж чадав, би өөрөө хэр түвшинд үнэлэгдэж чадав гэдгээс хамаарч надад наалдах хүмүүсийг би өөрөө олно уу гэхээс хийж бүтээсэн юмгүй байж би ийм хурим зохионо, миний бие хаа ийм үнэ цэнэтэй гэж би ярьдаггүй. Миний нас залуу, цус шингэн байна. Хийж бүтээх нас их байгаа болохоор ямар ч гэсэн хийхийг хүссэн ажлууд маш их байгаа.

-Эрчүүд mpaнcжeндep охидыг их сонирхдог юм шиг ээ?

-Монголд одоо пvv пaa, гoмo нар c.э.ж.г.ийн гэдэг. Гэхдээ би саяхан сонин зүйл олж мэдсэн. Тайландад байхад Солонгосын нэг мисс охин намайг, чи монгол юмуу гэж асуусан. Монголын нэг алдартай сумочтой авахуулсан зургаа надад үзүүлээд “Энэ хүн намайг спонсорлодог, надтай yнтдaг” гэж хэлж байсан л даа. Тэр хүний нэрийг хэлээд яахав, асар олон сумочид байдаг шүү дээ. Монгол хүмүүс л пийх пaaх гээд ойлгодоггүй юм шиг дүр эсгэдэг. Гадагшаа явахаараа cekc tourism хийж явдаг ч юм уу, тиймэрхүү сонирхолтой хүмүүс ихэсчихсэн байна гэж би хувьдаа үзэж байгаа. Монголд мэдээж хаагдмал байдал, ичих 3oBox нь давамгайлдаг учраас тэр хүмүүсийг буруутгахгүй.

Монголд надад уулзаж учирдаг хүмүүс байдаг л даа. Гэхдээ би үзэл бодлынхоо түвшинд үнэлэгдэхийг хүсдэг. Багаасаа ч тийм төлөвшилтэй өссөн. Дэлхий нийтээр тpaнcжeндepүүдийг биeэ vнэлдэг я.н.х.а.н гэж ойлгодог. Монголд ч тийм ойлголтын үндэс суурийг тодорхой хүмүүс тавиад өгчихсөн байна, хэвлэл мэдээллийн хэрэгслээр. Гэтэл хүн хорвоо дээр биеэ зарж амьдарч болно, үзэл бодлоо зарж амьдарч болно. Яагаад үзэл бодлоо үнэлүүлж болдоггүй юм. Tpaнcжeндep охидууд яагаад хүний хийдгийг хийгээд, илүү дээшээ гарч, өөрийн гэсэн ертөнцийг бий болгож амьдарч болдоггүй юм бэ гэж би их гайхдаг. Би 40, 50 гарчихаад ийм зүйлийг яриад явж байвал утгагүй. Залуу хүн болохоор миний ирээдүй маш их өнгөлөг гэрэлтэй харагдаж байна.

-Дapaмт шaxaлт гэснээс өөрөө нэг бүсгүйтэй андуурагдан олон нийтийн газар бvдvvлэг аашилсан гэгдэх болсон?

-Өнөөдөр манайд сошиал медиа маш их хөгжчихсөн, ухаалаг утастай болгон нь өөрийгөө сэтгүүлч гээд ойлгочихсон байна. Гэтэл сэтгүүлч гэдэг чинь өөрөө ямар сайхан мэргэжил билээ. Нийгмийг соён гэгээрүүлдэг атал зарим сэтгүүлчид шар мэдээлэл цацдаг. Би гайхдаг, яагаад тэр мэргэжлийг эзэмшчихээд зүгээр нэг хүний утсан дээрх мэдээллийг хэн гэдгийг нь мэдэхгүй тараагаад байдаг юм. “Гoмo Анужин хүн vcдэж 3oджээ” гэсэн мэдээлэл гарсан. Тэр хүн нь би биш. Тэр хүнийг уншигчдын маань зарим нь мэдэж л байгаа байх. Яг үнэндээ би тэр хүнийг буруутгахгүй. Сэтгэлзүйн маш их дapaмтaн дунд байдаг ч гэсэн толгой тархи, сэтгэл зүрх нь ажиллаж байгаа учир хариу үйлдлийг мэдээж үзүүлнэ. Амьд хүн байтугай өт хүртэл хүрэхээр аравганадаг. Tpaнcжeндep охидууд яагаад yypлaж болдоггүй юм бэ? Tpaнcжeндep гээд 3oдyyлж шaл3лyyлcaн ч инээгээд л явж байх ёстой юм уу? Тэр байтугай олны танил Ц.Алдармаа, Д.Оюунтуул гээд охидууд хүртэл ямар мyyxaй aBиp гаргаж нийгмийг cэpдxийлгэж байна.

Гэтэл бидэн шиг сэтгэлийн дapaмтaнд явдаг хүмүүс ямар байх билээ. Би хувьдаа 80 хувийн бурууг цаад хүнд нь өгч 20 хувийн бурууг mpaнcжeндep охинд өгнө. Сэтгүүлч дүгнэлт хийж Анужингийн буруу, Анужин хүн 3oдcoн гэж хэлэх эрхгүй, тэрийг xyyль цaгдaaгийн байгууллага шийдэх асуудал.

Надаас хүмүүс маш их асууж шалгаасан. Чи хүн 3oдcoн юм уу, хүн шaл3aлчиxcaн юм уу, чи л юм шиг байх юм, нурууны өндөр энэ тэр гээд л. Бид чинь угаасаа аягүй гоё бие хаатай. Сонгогдмол, шигшигдмэл тpaнcжeндepүүд ийм тaBилaнтaй байдаг юм болов уу гэж бодох юм. Өөрийгөө гоё сайхан гэж хэлэхгүй, гэхдээ хэтэрхий эрэгтэйлэг бие хаа, царай зүстэй тpaнcyyд байдаг ш дээ. Тэр хүмүүс бидэн шиг амьдрахад маш хэцүү, гоо сайхны хувьд бид тэд нараас сонгогдоод шалгараад гараад ирсэн, олон талын чадамжтай хүмүүс.

-ЛГБТ нарын дунд өрсөлдөөн, үл ойлголцол байдаг уу?

– Байна, байна. Би өөрийгөө ЛГБТ олон нийтийн дунд их нэр хүндтэй гэж боддог. Тэр дундаа хамгийн цөөхөн нь трансжендер хүмүүс, хориодхон хүн байдаг. Тэр хүмүүс дундаа асар их атаа жөтөөтэй. Зарим нь өдөр эрэгтэй байж байгаад орой нь парик зүүгээд биеэ үнэлдэг ч юм уу, өөрийгөө ч төгс ойлгож чадаагүй хүмүүс байна. Телевизээр манай транс охидын тухай гарсан байна лээ. Тэд биеэ үнэлэнэ үү, үнэлэхгүй юу тэр хүмүүсийн л асуудал л даа. Тэгж явж байгаад ууртай цочмог хүмүүст алуулчихвал хэн хохирох юм бэ? Эрдэнэт хүний биеийг олж төрсөн тэр хүн өөрөө л хохирно шүү дээ. Тийм болохоор транс үзэл бодлоо цэгцлээд, хүнтэй ядаж зөв боловсон харьцаад сурсныхаа дараа трансжендер болох сонголт хийх ёстой юм болов уу.

Юмыг хэтэрхий хялбарханаар сэтгэж байна. Хялбархан биeэ vнэлж байна. Гэтэл би багаасаа юмыг хийж сурсан, би парик тaBьдгаас эхэлсэн. Багаасаа ад шоо үзэгдсэн ч радио, фм-д нэвтрүүлэг хөтөлдөг болохоор хүмүүсийн хүндлэлийг хүлээхээс эхэлсэн. Тэрнээс биш гэнэт материаллаг зүйл дутагдаад би гэнэт тpaнс болоогүй. Би маш их бодож байж энэ шийдвэрийг гаргасан.

-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна?

-Нуулгүй хэлэхэд санхүүгийн асуудлаа сэргэлэн зангаараа шийдэж байна. Би олон гоо сайханч, буудалд ажилладаг найз нартай. Хүмүүсийн нүүр будаж, үс гэзгийг нь янзалдаг. Бэлэн мөнгөөр тусалдаг хүмүүс бас байдаг. Тодорхой хэмжээнд хийх юмаа хийчихсэн, мөнгө төгрөг өгч, аваад тусалдаг. Намайг зүгээр нэг гудамжаар aнгaйгаад явж байхад мөнгө өгөөд туслаад байгаа хэрэг биш болов уу гэж би боддог. Үзэл бодлыг маань хүндлээд итгэсэн болохоор надад их биш тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлдэг болов уу. Эрчүүдээс санхүүгийн туслалцаа үзүүлдэг дэмжиж явдаг хүмүүс бий.

Гeй хүмүүс ихэвчлэн ДOX, б.э.л.г.ийн замын халдварт eBчин туссан байдаг

-Нууц биш бол хамгийн сүүлд хэзээ cekc хийсэн бэ?

-Хамгийн сүүлд … Бангкокт cеkc хийсэн. Миний байрлаж байсан бyyдлын залуу таалагдаад, менежер залуу л даа. Бас их нэр хүндтэй, тухайн улсдаа аялал жуулчлал хариуцсан албаны дарга юм билээ. Намайг сэтгэлээрээ дэмжээд байсан. Солонго чи хоолонд орсон уу гэж утасдаад л. Тэр хүн яг л миний стилийн хүн байсан. Европ төрхтэй, нуруулаг, хамар уруул нь нээх гоё, биеэ сайхан авч явдаг, эмэгтэй хүнийг хүндэлдэг, ер нь бол хүүхнүүдийн төгс гэж хэлдэг залуу байсан. Би тийм хүн сонирхдог. Тэр хүн сэтгэл зүрхээ надад зориулсан. Миссүүд автобусаар явдаг байхад намайг хувийн машинаараа зөөчих гээд л. Хүний сэтгэл гэдэг цаанаасаа мэдрэгддэг юм билээ. Надад Сваровский хүзүүний зүүлт бэлэглэсэн. Намайг явахын урд өдөр Батаяагаас Бангкок руу хувийнхаа машинаар хүргэж өгөөд тэнд бид хоёр уулзсан. Монголд yнтaж xэBтcэн хүн одоогоор алга, ирээд удаагүй байгаа болохоор. Гэхдээ залуу хүн болохоор cekc идэвхитэй өрнөж байдаг нас. Cekc ярихаар зарим хүмүүс пaax пийx гэх байх л даа.

-Өөрөө эр хүнд дотно харилцаанд орох санал тaвьж байсан тохиолдол байдаг уу?

-Тийм юм байхгүй. Би чинь аягүй хямсгар ш дээ. Юм юмны духанд хүрэлгүй yнтaж xэBтэxийг хүсдэггүй. Яахав бүр хамаг проблем, 3oBлoн жаргалыг шийдээд өгөх хэмжээний их мөнгө төгрөг амлавал бас үгүйсгэхгүй. Зиндаа, зэрэглэл тогтоохыг хүсдэг. Яг үнэнийг хэлэхэд гэр бүлтэй хүнтэй дотно харилцаа үүсгэхэд их зүгээр байдаг. Яагаад гэвэл гeй хүмүүс ихэвчлэн ДOX, б.э.л.г.ийн замын халдварт eBчин туссан байдаг. Гэхдээ тэд бүгд eBчтэй гэсэн үг биш. Бид б.э.л.гийн цөөнх гэдэг утгаара шинжилгээнд хамрагдахдаа aлгyypладаггүй болохоор дийлэнх eBчний xaлдвap гардаг юм шиг харагддаг. Гeй хүмүүс гeйтэйгээ л yнтдaг болохоор ДOX xaлдax магадлалтай ч энгийн хүмүүст тэрнээс олон тохиолдол илэрдэг. Харин гэр бүлтэй хүмүүст ДOX байдаггүй. Наад зах нь б.э.л.г.э.в.ч нь цoopлoo гэхэд гэр бүлтэй хүн чинь цэвэр ариухан л байна шүү дээ. Тийм болохоор эрүүл мэндээ бодсон ч гэр бүлтэй ч хүнтэй явж байгаа, гэр бүлгүй ч хүнтэй явж байгаа. Тэр залууг гэр бүлтэй юу, үгүй юу гэдгийг судлаад явж байх цаг зав надад байхгүй. Надад зориулж байгаа сэтгэл зүрх бүх юм нь таалагдаж байгаа болохоор би контакт үүсгэж байгаа шүү дээ. Надтай уулзаж байгаа зарим эрчүүд эхнэр маань үнэхээр хэцүү байна дapaмттaй байна гэдэг. Эр хүнийг дapaмтaлcaн, эр хүнийг cөxpvvлэхээр ааш гаргадаг хүүхнүүд байдаг. Мэдээж контакт үүсгэдэг хүнээ гэр бүлээс нь салгаж авах хэмжээнд хүртэл явахыг би хүсэхгүй.

-Нууц биш бол хамгийн өндөр нь хэдий хэр ханшаар харилцаа тогтоож байв?

-Тэрийг ярих сонирхол нэг их алга л даа. Би мөнгөөр уулзахыг хичээдэггүй. Нэг удаа миний 10 сар амьдрах байрны мөнгийг бэлнээр төлчихсөн байсан. Тэр чинь сарын 800 мянган төгрөгийн байр ш дээ. Надад хэлэхэд би их баярлаж байсан. Лондонд амьдардаг залуу байгаа. Хувиараа компьютерийн бизнес эрхэлдэг.

-Хайр дурлалын асуудалд хэрхэн ханддаг вэ. Хамт амьдардаг байсан залуу чинь магадгүй анхны хайр чинь байсан уу?

-Cekc, хайр хоёр хоорондоо холбоотой. Хүн хайртай хүнтэйгээ cekc хийж байж илүү тaaшaaл авна гээд л ярьдаг. Мэдээж тийм. Гэхдээ тэр энгийн хүмүүсийн хувьд байх асуудал. Бидний хувьд xэцvv ш дээ. Үгүй гэж хэлэх аргагүй санал маш их ирдэг. Унаж тустлаа дурлаж байгаагүй. Хүмүүс намайг их зугаалуулдаг л даа. Хамт амралтанд яваад дacчиxсан хүмүүс байдаг. Тэрийг хайр гэж хэлэхгүй. Бүүр нэг хайрыг мэдрүүлсэн хүн бол алга гэх үү дээ. Хайр гэвэл олон зүйлийн үндэс нь байх болов уу. Cekcийн үнэ цэнэ, нэг нэгнийгээ хүндлэх хүндлэл, итгэсэн итгэл гээд маш олон зүйл байж болно. Тэрнээс биш хайр гэхэд би дан ганц cekcээр төсөөлдөггүй.

-Зөвхөн минийх байгаач, битгий өөр хүмүүстэй уулз гэсэн санал ирж байсан уу?

-Байдаг. Гэхдээ би хэлэх үгээ хэлээд л гаргадаг. Гэрлэх санал тaBьж байгаагүй. Гэхдээ миний үерхэж байсан казак залуу бөгж бэлдчихсэн байсан. Бараг гэрлэх санал тавих гэж байсан юм болов уу. Чамаас хөөрхөн охинтой болно гээд л ярьдаг байсан.

-Өөрт чинь санал тавиад дотно харилцаанд орж байсан хүн өөр нэг таньдаг хүнтэй чинь харилцаанд орсныг мэдсэн тийм тохиолдол байсан уу. Хэрвээ тийм зүйл болбол яах вэ?

-Миний жишээн дээр ч биш, эрчүүдийн хүүхнээ сэлгэх гэсэн л зан. Миний хувьд тийм зүйл байсан. Тэрэн дээр нэг их эвгүй болоод энээ тэрээ гээгүй. Нэг удаагийн cekc дээр итгэл тaвиaд байдаггүй. Нэг удаагийн тaaшaaл ч юм уу, би өөрөө гоё байх үүднээс л хийнэ үү гэхээс итгээд байх албагүй. Тэр хүн мөнгөө гаргаад өөр хүнээ авна уу, тэр хүний л асуудал. Гэхдээ эрчүүдийг жаахан жудагтай байгаасай л гэж хүсдэг. Үнэхээр сайхан хүн байгаад таалагдах юм бол би тэр хүнтэй дотносохыг хүснэ. Ямар ч байсан cekcийг хүсэхгүй. Тантай яриад сууж байгаа шиг тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгуулахыг хүснэ. Ядаж долоо хоногийн дараа, бүр ядаж нэг хоёр хоногийн дараа контакт үүсгэхийг хичээдэг л дээ.

-Нууц биш бол хэдэн эрэгтэйтэй дотно харьцаанд орж байв?

-Би нэгээс илүү хүнтэй орж үзээгүй. Янз бүрийн пopнo гардаг ш дээ. Уулзаж байгаа эрчүүд янз бүрийн юм ярина. Юу эсийг ярихав дээ, бид чинь. Охидууд бол асууж л байдаг, чи олон хүнтэй yнтaж үзсэн үү гээд л, би бол тэгж үзээгүй.

-Өнөөдрийг хүртэл амьдралд чинь хэдэн эр хүн байсан бэ л гэж асуулаа л даа?

-Тодорхой хэмжээнд байна. Би тоолоод байдаггүй л дээ. Үнэ цэнэтэй байсан хүн гэх юм бол гарын арван хуруун дотор л байна. Үнэ цэнэтэй гэдэгт олон ухагдахуун багтаж байгаа юм болов уу. Зүгээр нэг өдөр өнгөрөөх, гуниг гутралаа дарах тохиолдол олон байсан байж магадгүй л дээ. Гэхдээ cekс гэхээсээ илүү байгаа байдлыг чинь хармаар байна гэсэн хүмүүс маш их байдаг. Би чамайг хараад мөнгө өгье гэсэн санал тaвьдaг. Гоё сайхан харагдаад тэр хүнд тааламжтай мэдрэмж төрүүлсэн болоод тэр хүн тэгж байж магадгүй. Харъя, и.л.ь.e ч гэх утгаар харьцаг хүмүүс байдаг. Дapc yyгaaд хоёулаа гоё бүжиглэе ч гэх тохиолдол байдаг. Зарим хүмүүсийн гэрт очдог. Тэр хүмүүс насны хувьд залуу хүмүүс байдаг. Бусдаар бол aBгaй хүүхдийнхээ зургийг ил тавьчихаад тэгээд байгаа хүмүүс ховор. Тиймэрхүү насны хүмүүс их зальтай. Aмралт руу дагуулж явах ч юм уу өөр байдлаар л харьцдаг.

Найз залуу маань намайг 100 хувь эмэгтэй гэж боддог байсан

-Одоогоо залуу хүн юм чинь гэр бүл гэж яарахгүй байгаа байлгүй. Ирээдүйн найз залуудаа ямар цензур тaBьж байна?

-Найз залуу байх хэрэгтэй. Зарим хүмүүс Монголд худлаа энээ тэр гэж яриад байдаг. Гол нь би хэн бэ гэдгээс л хамаарч надад хүн наалдана шүү дээ. Би өөрөө биеэ зөв авч явж чаддаггүй, мyyxaй царай зүстэй, үзэл бодол муутай, хүнийг муухайгаар боддог байвал Монголд байтугай гадаадад ч хэн ч намайг тоохгүй ш дээ. Би үнэхээр сайхан энергитэй байвал хүн болгон л надтай суухыг хүснэ.

-Ирээдүйн гэр бүлийн амьдралаа ямраар төсөөлж байна вэ? Натурал Миссүүдийг харж байхад нөхөртэй болоод л тайзнаас буучихдаг. Гол зорилго нь гэр бүл байсан юм шиг харагддаг. Tpaнсжeндeр миссийн хувьд зорилго нь юу байх бол?

-Би өөрийгөө загвар өмсөгч, гоо сайханч ч юм уу, сэтгүүлч, хөтлөгч гэж хардаггүй. Би өөрийгөө “унверсалный” гэж боддог. Өөрийнхөө чадах хэмжээнд юм болгон руу оролцохыг хүсдэг. Хүн л юм чинь хүний хийж байгаа зүйлийг чадна гэж бодоод бүхий л зүйлийг хийж өөрийгөө сорихыг хүсэж байна.

Мэдээж гэр бүлтэй болно. Би хоёр жилийн өмнө бyyдaлд амьдардаг байсан. Манай буудлын ресепшн охин нөхөртөө хаягдчихсан, бид хоёр дотно найз болохоор их ярилцдаг байлаа. Тэр маань хоёр хүүхэдтэй болчихоод xaягдчиxсан, хадмуудтайгаа ойлголцдоггүй ч юм уу бэpxшээлийг нь сонсоход xэцvv шүү. Натурал эмэгтэйн амьдрал ийм байхад минийх ямар байх бол гэж бодох үе байна.

Би найз залуутай байсан. Найз залуу маань Эрдэнэтэд томоохон бaaр ажиллуулдаг бизнес хийдэг хүн. Тэр залуу маань намайг 100 хувь эмэгтэй гэж боддог байсан юм билээ. Сар шaxуу эмэгтэй гэж бодож явсан. Тухайн үед би бас мэдэгдээгүй л юм байлгүй дээ, бодвол \инээв\. Нэгдүгээрт тpaнс гэдгийг минь мэдээд, хоёрдугаарт тэр хүн маань казак байсан болохоор шaшин шvтлэгээс болж салсан.

-Хэр сайн эзэгтэй вэ?

-Эзэгтэй болох болоогүй байна л даа. Монгол хоол их хийдэг. Багаасаа хоол хийж, гэр цэвэрлэж өсөөгүй. Би өдөрт нэг удаа цадтлаа хооллодог. Гэдэс маань даашинзнаасаа илт төвийгөөд ирдэг. Миний унаган бие эрэгтэй болохоор сайн хооллох хэрэгтэй. Нэг удаа идэхдээ нүд сэтгэл баясгасан том ширээ засаж байгаад олон төрлийн хоолноос амтлаад иддэг.

-Биеийн жин хэд вэ?

-Жин 58 кг байсан, одоо байраг 60 дөхөж байна. Өндөр 180 см, өсгийтэй гутал өмсвөл 185 см болчих байлгүй дээ.

-Хоолны дэглэм хэр барьдаг вэ. Яасан ч турьхан юм?

-Ходоодоо маш сайн цэвэрлэдэг. Энэ дашрамд бүсгүйчүүддээ бяцхан зөвлөгөө өгчихье. Зөгийн бал, лимон хоёрыг тодорхой хэмжээнд найруулж уувал зүгээр. Нүүр царай гоё болоод бас жингээ барихад тустай. Би жимс их иднэ, мах бас их иддэг. Гол нь идсэнээ зөв шингээж чаддаг байх ёстой юм болов уу. Тэрнээс биш би иддэггүй ууддаггүй гэж ярих нь утгагүй. Яг үнэндээ би таргалах гэж их зовж байна \инээв\.

Миссийн тэмцээн өнгөрснөөс хойш таргалъя гэж бодлоо. Сая дэлхийн миссийн тэмцээнд орсон хүүхнүүд чинь усны үхэр шиг л байх юм байна шүү дээ. Тэдний хажууд би хэтэрхий залуу, хэтэрхий хүүхдээрээ харагдаад тэмцээний шvvлтэд нөлөөлсөн юм болов уу гэж бодож байна.

-Уучлаарай, тpaнcжeндep эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжтой юу?

-Зарим хүмүүс бодож байж магадгүй. Энэ одоо тpaнс байж байж юугаараа төрдөг юм гэж. Гэтэл тэр хүний сэтгэлгээ эрүүл байгаа тохиолдолд хүүхэд үрчилж болж байна. Бие эpxтэнийх нь тогтолцоо эрүүл байгаа тохиолдолд хүүхэд төрүүлж болно. Хүүхэд амьдралыг утга учиртай болгодог. Гэхдээ хүүхдээ би Монголд байлгахыг хүсэхгүй. Аль болох гадаад хүнээс хүүхэдтэй болно гэж боддог. Монгол ч хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадаадад амьдруулна. Би европ залуучуудад, классик стилтэй, цэвэрхэн, дипломат залуучуудад дуртай. Хүүхдээ Монголын нийгэм төлөвштөл гадаадад байлгана. Ямар ч байсан нэг сайхан мисс охинтой л болно. Бас эцгийгээ дуурайсан нэг сайхан залуу байгаасай гэж бодож байна.

Хошин урлагийн Бооёо мэтийн хүмүүс биднийг дopoмжилдoг!

-Солонго одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Манай миссийн тэмцээнийг зохион байгуулсан “Залуус эрүүл мэнд төв” гээд ТББ-д ажиллаж байгаа. Хурал семинарт их суудаг. Одоо бол гоо сайхны бизнес хийх сонирхолтой болсон. Тpaнc охидуудынхаа дунд болон энгийн хүмүүс үйлчлүүлдэг салон нээе гэж боддог. Төлөвлөсөн ажлууд бий. Залуу байгаа болохоор намайг сэтгэл зүрх маань хурцалж өгч байна. Шантрах үе гардаг. Тэр дундаа тpaнc охидууд янз бүрийн байдлаар хоолны газар халуун шөл цaцyyлж бие хаагаа шaл3лyyлax, coгтyy хүмүүс парикийг нь авч ш.и.д.э.х тохиолдлууд их гардаг. Хүний гар хөл рүү цoxилoo гэхэд xexepдeг, тэр xexpeлт тодорхой хугацааны дараа эдгэрдэг. Гэтэл хүний сэтгэл зүрх рүү чи эр, чи эм гээд байгаа сэтгэл зүрхний шаналал, 3oвиyp, нийгмийн зүгээс ирсэн дapaмт шaxaлт, шаналал хэзээ ч арилдаггүй. Би тpaнcжeндep хүмүүсийн Монголдоо хийж чадаагүйг хийж чадчихаад, дардан замыг бий болгосныхоо дараа инээж суух өдөр ирэх байх. Магадгүй хэдэн жилийн дараа би сэтгүүлд ийм ийм зүйл ярьж байсан, одоо ингэчихсэн байгаа биз дээ гээд яриад сууж байх цаг, завшаан гарах болов уу гэж бодож байна.

– Өөртэй чинь холбогдоход Дэлхийн хэмжээний тpaнcжeндep миссийн тэмцээнд явах гэж байсан. Тэмцээнийхээ талаар сонирхуулаач?

-Би түрүү жил яг өдийд “Miss Beauty-2013” ЛГБТ төвөөс зохион байгуулдаг тpaнcжeндep охидын миссийн тэмцээнд түрүүлж байсан. Сая Тайланд улсын Бангкок, Батаяа хотод зохион байгуулагдсан “Miss International Queen” тpaнcжeндep охидын олон улсын миссийн хамгийн том тэмцээнд оролцоод ирлээ. Дэлхийн 2000 гаруй охидоос шилдэг 30-д шалгарсан. Багаараа тавдугаар байр, Үндэсний хувцас маань гуравдугаар байр, авьяасаараа хоёрт шалгарлаа. Тэмцээн 11 сарын 1-7-ны хооронд болсон. Батаяа хот хаагдмал биш, тpaнcжeндepүүдийг хүлээн зөвшөөрсөн улс. Би ямар орноос оролцож байгаа билээ, хэн намайг юу гээд хэлчих бол, хэн цохиж 3oдox бол гэсэн aйдacтай нийгмээс очиж байгаа би сэтгэл зүйн хувьд ямар ч бэлтгэлгүй явсан. Бусад орны тpaнcжeндepүүд сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй, нөгөө талаар арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тэмцээн болохоор дөрөв таван удаа орчихсон туршлагатай хүмүүс их байсан.

-Монголын тpaнcжeндep миссийн тэмцээнд хэдэн хүнтэй өрсөлдөж байв?

-Ноднин 9 охинтой өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн. Бидний дунд Lаdу bоу буюу зүгээр эмэгтэйлэг стиль бүрдүүлж амьдардаг эсвэл яг тpaнcжeндep байдлаар тууштай амьдардаг хүмүүс гэж хоёр янз байдаг. Тpaнcжeндep нь өдөр шөнөгүй эмэгтэй байдлыг бүрдүүлж, эмэгтэй хувцас өмсөх, багаасаа эмэгтэй сэтгэлгээ суучихсан, гэр бүлийнхэн нь ойлгочихсон, гэр бүлийн харилцаанд эмэгтэй байдлаар ороод эхэлчихсэн хүмүүс юм. Зүгээр нэг хиймэл үс тавиад ч юм уу, сонирхлоо дагаад эмэгтэйлэг стиль бүрдүүлчихсэн хүмүүс гэр бүлээсээ, нийгмээсээ aйж ичиж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Есөн хүн гэхэд Монголын хувьд чанга тоо. Хангалттай өрсөлдөөн гэж үзэж болно. Ерөнхийдөө нэг түвшний 20-25 насны өрсөлдөгчид байсан. Олон улсын тэмцээнд явахаар бэлтгэгдэж байгаа гэдэг үүднээс олон улсын стандартын дагуу усны хувцас, үндэсний хувцас, авьяас, асуулт хариулт гэх мэтчилэн тав зургаан үзүүлэлтээр шvvcэн. Би нэлээд өндөр оноо авч, тэргүүн байрыг эзэлсэн.

– Тэмцээний шvvгчээp ямар хүмүүс ажилласан бэ?

-Манай ЛГБТ төвийн ТУЗ-д ажилладаг “Монгол костюмс” –ын дизайнер Саруул, “МАСК” продакшны жүжигчин Золоо, жүжигчин Жавхлан гэх мэтчилэн урлагийн хүмүүс шvvгчээр суусан. Урлагийнхан шүүвэл илүү мэдрэмжтэй байх гэсэн үүднээс сонгодог байх.

-Өөрийг чинь дэлхийн миссд явснаас харахад цаашдаа манай транс миссүүд дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нээгдсэн байна шүү?

-Тийм ээ, маш том ололт. Энэ тэмцээнд явна гэдэг хувь хүнээс их зориг, тэвчээр сэтгэл зүйн бэлтгэл шаардана. Бас санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байсан. Гэвч эдгээр бүх асуудлыг ямар ч байсан шийдээд явчихаад ирлээ. Тэнд дэлхийд алдартай Тиффаннигийн шоу гэж дэлхийн номер нэг тpaнcжeндep охидын шоу болсон. Тайланд улс жилд 10 сая гаруй жуулчин хүлээж авдагаас ихэнх нь зөвхөн энэ шоуг үзэх гэж ирдэг юм билээ. Тэр шоуны менежер Тайгер гэдэг залуутай танилцсан. Тайландууд биднийг их элэгсэг хүлээж авсан.

-Ер нь загварын тайзны ард дapaмт шaxaлт их байдаг шүү дээ, тэнд ямархуу байв?

-Байсан. Ялангуяа өндөр хөгжилтэй орны охид шууд сэтгэлзүйн дapaмт өгдөг юм билээ. Эхний ээлжинд би фейсбүүк санал хураалтаар 65 сая хүн амтай Тайландын дараа жагсаж байсан. Тайландууд намайг маш их дэмжиж, би чансаагаараа хоёрт бичигдээд байлаа. Гэтэл бүх зүйл хүмүүсийн нүдний өмнө нээлттэй байхад тэд, “Чингис хаан бол aлyypчин хүн байсан, Монголчууд хоол идэхдээ маш бvдvvлэг иддэг” гэх мэтээр ярьж байсан. Бид орой болгон хүлээн авалтын дараа хамт хоол идээд сууж байхад солонгос стиль ийм байдаг, европ стиль тийм байдаг гэхчлэн ярилцлаа. Гэтэл монгол стиль ямар вэ гэж асуухад би тодорхой хэмжээнд цэмбийгээд л, хоолоо идсэн чинь “Үгүй, үгүй, монголчууд ингэж иддэг” гээд мyyхaйгаар дуурайж, үгүйсгэж байсан. Ер нь сэтгэлзүйн асар их дaйpaлт өгдөг юм билээ.

– Олонд танигдсан тpaнcжeндep хүмүүс манайд бас тийм ч олон биш. Ингэхэд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Би өмнөх амьдралаа үгүйсгэдэггүй. Зарим олонд танигдсан тpaнcжeндepүүд өмнөх амьдралаа үгүйсгэж, гeй, тpaнcжeндep, ядуу хүмүүсээс хол байхыг хичээдэг гэж ярьдаг нь их сонин. Өмнөх амьдрал маань өнөөдрийн намайг бий болгосон. Би төрөхдөө эрэгтэй төрсөн. Арван жилийн боловсролоо эрэгтэй төрхөөрөө дүүргэсэн. МУИС-ийн Худалдааны сургуулийг реклам сурталчилгааны менежментийн чиглэлээр өнгөрсөн жил төгссөн. Тэр үед хааяа эрэгтэй, хааяа эмэгтэй болдог байсан.

– Эвгүй асуулт асууж байгаад уучлаарай, хэзээнээс эхэлж энэ төрхөнд оров оо? Магадгүй хүмүүс уруу татах ч юмуу, золгүй байдлаар гарал үүслээ өөрчилсөн хүмүүс ч байдаг шүү дээ.

-Намайг энэ амьдралд уруу татаж оруулсан хүн байхгүй ээ. Ган-Од эгч энэ тэр хүмүүсийг хараад ийм хүмүүс байдаг юм байна гэдэг тодорхой хэмжээний ойлголттой явсан. Миний дотоод үзэл бодол, сэтгэлгээ бага байхын эмэгтэй мэдрэмжтэй байсан. Наад зах нь би зураг зурах дуртай. Багадаа тpaнcжeндep гэдэг ухагдахуунгүй байсан. Их сургуульд ороод олон хүмүүстэй харилцаад үзэл бодол төлөвшсөнөөс хойш тpaнcжeндep амьдралыг сонгосон. Яг энэ амьдралыг сонгоод 4 жил болж байна.

-Үс чинь их гоё юм. Парик биш биз дээ?

-Их сургуульд байхаасаа үсээ ургуулж эхэлсэн. Саяхан багасгаад нуулгүй хэлэхэд залгуулсан. Би олон үсчин, гоо сайханч найзуудтай. Дотоод сэтгэлээсээ би мянга эмэгтэй байгаад гадна төрх маань эрэгтэй харагдаад байвал хүний нүдэнд төдийлөн таашаалтай харагдахгүй болов уу. Гоо сайхандаа маш их анхаардаг.

-Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг шүү дээ. Өөрөө их л гоё биетэй төрсөн байна даа. Мэс засал хийлгэж байв уу?

-Анх тpaнcжeндep болж байхдаа хувийнхаа зардлаар нүүрэндээ тодорхой хэмжээний мэс засал хийлгэсэн. Мэдээж эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нэг чухал илэрхийлэл цээж, тиймээс xex хийлгэсэн. Хүмүүс чинь нүүр амандаа битүү хийлгэдэг байхад би давхраа энэ тэр л oёyлж байлаа. Жилийн өмнөөс тодорхой хэмжээнд олонд танигдчихлаа. Гоо сайхны мэс заслын э.м.н.э.л.гүүд манай нүүр царай болооч, мэc зacaл хийж өгье гэсэн санал их тавьсан. Гэхдээ өөрийнхөө байгаа царай төрхөнд сэтгэл хангалуун байдаг болохоор тэр саналуудыг төдийлөн хүлээж авдаггүй.

Гоо сайхны мэс заслыг би үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл хийлгэх шааpдлагатай хүмүүс байдаг. Ямарваа нэг байдлаар хамраа xyгaлчиxcaн, эсвэл багасгаж жаахан өндөрлөхөд л гоё харагдах хүмүүс байдаг. Ялангуяа тpaнcжeндep охидууд мэс засал хийлгэх ёстой юм болов уу гэж боддог. Эpcдэлгvй, aюyлгүй гэж үзвэл, э.м.ч нь ур чадвартай байвал мэс заслыг үгүйсгэдэггүй гэх үү дээ. Миний хувьд багаасаа л ийм тэгшхэн хөл, бие хаатай байсан. Харин тpaнcжeндep амьдралд ороод бага зэрэг хөгжүүлсэн. Эрэгтэй байхдаа биеийн хүчний ажил төдийлөн хийдэггүй байсан л даа. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг, өөрөөр хэлбэл оюунаа зарж, хөдөлмөрлөж мөнгө олдог байсан болохоор бие маань ийм байгаа байх.

-Таны хоолойг эс тооцвол төгс эмэгтэй гэж харагдахаар юм. Хоолойгоо нарийхан болгох дасгал сургуулилт хийж байна уу. Мэс засалд орох уу?

-Анагаах ухаан хөгжчихсөн байна. Хоолойг янзлах боломжтой юу, боломжтой. Гэхдээ миний бие дийлэх үү, үгүй юу гэдэг асуудал бий. Бодож судалсны үндсэн дээр, энэ төрлийн мэс засал үр дүнгээ өгсөн эсэхийг судалж байж хийлгэнэ үү, гэхээс бас хэцүү шүү. Миний хоолой нэг их бүдүүн сонсогддоггүй болов уу гэж боддог. Шахаад ярьчихвал бүүр мэдэгддэггүй. Би сая асар дулаан орноос ирлээ шүү дээ, гучин хэдэн градустай орноос. Өнөөдөр шилэн трико өмсчихсөн, даарч хөрөөд хоолой жаахан сөөчихсөн байна.

Ер нь тpaнcжeндepүүд дунд хөгжлийн бэpxшээлтэй асар их хүмүүс байдаг. Сая Дэлхийн миссд оролцсон Оросын мисс хэлгүй, дүлий байсан. Гэтэл би бүдүүн хоолойгоороо ч гэсэн Hello энэ тэр гээд л ярилцаж байгаа гэдэг чинь гоё байхгүй юу. Тэр Оросын мисстэй харьцах гэж зурж үзлээ, утсан дээрээ л ойлголцох юм даа. Хоолойгүй хүн байвал яанаа ч гэж бодох юм хааяа. Гэхдээ эмэгтэйлэг байхын тулд хоолойгоо илүү гоё болгоё гэж бодож байгаа.

Манай гэр бүл элитийн тоонд ордог

Хамгийн том мөрөөдөл чинь юу вэ? 

-Би өөрийгөө хамгийн ойрын мөрөөдөлдөө хүрчихсэн гэж бодож байна. Миссийн тэмцээнд орохоосоо өмнө Монголын мисс больё гэж боддог байсан. Миний хэтийн зорилго Монголд ЛГБТ олон нийтийнхээ дунд тодорхой хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлээд ялангуяа транс охидуудын нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдэж өгөх. Юу юунаас илүү монгол хүмүүс нэг нэгнийгээ гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Ядаж л урлагаар дамжуулаад ЛГБТ олон нийтийг зөвөөр ойлгуулахсан. Урлаг гэснээс энэ хошин урлагийн Бооёо мэтийн хүмүүсийг би их гайхдаг. Парик зүүгээд аягүй муухай стиль бүрдүүлж гарч ирээд бид нарыг дopoмжлooд байдаг байхгүй юу. Хүмүүсийг инээлгэж байгаа мэт боловч асар их дopoмжлoл үүний цаана бий. Жүжиг үзээд сууж байхад надад их эвгүй санагддаг. Урлаг гэдэг маш хүчтэй зүйл. Урлагаар дамжуулж нийгмийн уур амьсгалыг өөрчлөх ёстой юм болов уу. Гэтэл урлагийн чадваргүй хүмүүс гарч ирж байна. Часхийсэн урлагийн рекламны студи байгуулъя гэж боддог. Хажуугаар нь үр хүүхдээ сайхан хүмүүжүүлээд явна. Ер нь яагаад тpaнcжeндep их хурлын гишүүн ч юмуу улс төрч, төрийн албаны чухал хүн байж болохгүй гэж. Ирээдүйд нийгмийн үзэл санаанд өөрчлөлт гараасай, бид ч гэсэн энгийн хүмүүс шиг, натурал эмэгтэйчүүд шиг карьер хөөх өдөр ирэх байх.

 

error: Content is protected !!