Өнцөг

Нийгмийн өнцөг

Эрэгтэй хүний амьдралдаа үүрэх ёстой ачааг хэзээч битгий хөнгөлж байгаарай. Ачаа үүрч, амьдралыг дааж явах тусмаа эр хүн өнгө зүс орж, хийморь сүлд нь сэргэж байдаг.Тэрнээс чоно алж, ууланд гарахдаа чухал биш юм. Өмнүүр нь орж юмыг нь хийгээд л, өмнүүр нь орж гэртээ засвар хийгээд л, өмнүүр нь орж санхүүгийн асуудлыг хэзээ ч битгий шийдээрэй.

Олон эмэгтэйчүүд ярьдаг. “За би чиний хань юм чинь хөл дээрээ бостол чинь арыг чинь дааж байя” гэж Сүүлдээ нөхөр ч үгүй, босгосон амьдрал ч үгүй хий дэмий цаг хугацаа алдах нь их. Таныг гараа хумхи гэж хэлээгүй л дээ. Зүгээр л эрэгтэй хүний хийх ёстой, үүрэг хариуцлагаас л хөнгөлж болохгүй гэсэн санаа. Жаргалтай газар хүн тогтохгүй гэдэг шиг халамжтай сайхан эхнэрээсээ салаад өөр амьдрал зохиох эсвэл эсрэгээрээ амьдралын идэвхгүй болсон олон залуучууд байдаг. Тиймээс бахархаж, урам өгч, хайрлаж болно. Харин ачаанаас нь л битгий хөнгөл. Тэгээд л болоо.

Нэг талаасаа тухайн үедээ нөхөртөө, гэр бүлдээ туслаж байгаа юм шиг санагдаж, харагдаж мэдрэгдэх боловч алсдаа гэр бүлийнхээ амьдралыг утга учиргүй болгож, сүйдэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

error: Content is protected !!