Өнцөг

Нийгмийн өнцөг

Өгөөжийн гэдгээрээ олноо алдаршсан С.Түмэнгэрэл “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож дэгжин хувцаслалт, донжтой үгээрээ улам ч олны анхаарлыг татах болсон. Хэдий нас дээр гарсан ч гадаад төрх, стил имиджндээ чамгүй анхаардаг шарк маань сүүлийн үед зөвхөн стил имидж гэлтгүй бие хаандаа ч анхаарах болжээ. Тэрээр хувийн дасгалжуулагч хөлслөн авч дасгал хөдөлгөөн эрүүл хооллолтын дэглэмийг тууштай барьснаар нэг сарын дотор байх ёстой байгалийн жиндээ хүрсэн тухайгаа фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Тэрээр: “Хамгийн сайхан өглөөний мэнд хүргэе! Сайн багшийн зөв программ, Сайн найзын зөв зөвлөгөө, сайн гэр бүлийн урам дэмжлэг, сайн хамт олны тусалцаагаар өөрийн эрүүлжих хүсэл, хичээнгүй хөдөлмөр, тэсвэр тэвчээр гаргасны үр дүнд сарын дотор байх ёстой байгалийн жиндээ хүрч бие эрүүл ухаан саруул эрч хүчээр дүүрэн байна. ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА БИД ЧАДСАН” хэмээжээ.

С.Түмэнгэрэлийн орос эхнэр

С.Түмэнгэрэл захирлын эхнэр нь Марина нэртэй сайхан орос бүсгүй бий. Марина нь “Өгөөж чихэр боов” компанидаа нягтлан бодогчоор ажилладаг. С.Түмэнгэрэл захирал Орост дээд сургууль төгсөөд ирэхдээ орос бүсгүй дагуулан иржээ. Эхэндээ эхнэр нь монгол хэл сайн мэдэхгүй байсан ч СЭЗДС-д суралцаж, монголчуудтай ойр ажиллах болсноор монгол хэлээр ус цас шиг ярьдаг, ёс заншлыг нь сайн мэддэг, жинхэнэ монгол бүсгүй болсон гэх юм билээ.  С.Түмэнгэрэл нилээдгүй романтик нэгэн гэнэ. Саяхан болсон эхнэр Маринагийнхаа төрсөн өдрөөр 247 гэх бичигтэй гал улаан сарнай цэцгийн баглааг бэлэг болгон барьжээ.

Сайн аав

“Өгөөж”-ийн Түмэнгэрэлийн охид нь насанд хүрч, хэн хүний нүд булаах болох сайхан бүсгүй болсон. С.Түмэнгэрэл захирал гурван хүүхэдтэй. Тэрбээр охин Т.Аззаяагийнхаа хамт доорх зургийг даруулжээ.

Онигооны эзэн С.Түмэнгэрэл 

Хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр бooв” ХХК-ийн ерөнхий захирлаар С.Түмэнгэрэл ажилладаг. 60-70 жилийн түүхтэй хүнсний үйлдвэрийг хувьчилж авснаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, үйл ажиллагааг нь улам сайжруулан амжилттай ажиллаж яваа. Олон салбарт орохгүй, зөвхөн хүнсний үйлдвэрээ удирдан яваа С.Түмэнгэрэл захирал хийж үйлдвэрлэсэн боов боорцогноосоо болж “онигоо”-нд орох нь олон. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших үедээ “Би 17 жил бooвoo л оролдож байгаа. Өөр юм хийгээгүй, энэ ажилдаа үнэнч” гэхэд нэг ахмад настай эмэгтэй “Тийм ээ, манай Түмэнгэрэлийн бooв маш амттай, том, тослог. Өглөө оройгүй бид хэрэглэдэг, яг сайхан монголчуудад тохирсон эд. Цагаан сараар ч байнга хэрэглэдэг” гэж дэмжээд бөөн инээдэм болсон гэдэг.

Түүний хувьд маш олон мэргэжилтэй. Энэ талаараа С.Түмэнгэрэл: “Би чинь их олон мэргэжилтэй л дээ. Олон сургууль төгссөн. Хамгийн анхны мэргэжил маань бол кино техникч. Энэ мэргэжлээ 8-р анги төгсөөд 1979 онд тухайн үеийн ЗХУ-д техникумд сурч төгссөн. Дараа нь дээд сургуулиа Новосибирскид цахилгаан холбооны инженер гэдэг мэргэжлээр төгссөн. Монголдоо Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гээд. Харин яг энэ салбарт яагаад холбогдчихов гэхээр 1992 онд Новосибирск хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр улаан дипломтай төгсөөд ирэхэд энд ажил байхгүй юун төгсч ирсэн чамайг байтугай урд ажиллаж байгаа мундаг инженерүүдээ яаая гэж байхад, чи зүгээр өөрийнхөө амьдралыг бод гэсэн юм. Тэгээд л наймаагаа эхэлсэн дээ” хэмээн ярьсан удаатай.

“Харамч” шаркийн хариуцлагатай мэдэгдэл

Тиймээ. Шаркуудынхаа дунд хамгийн харамчаараа дуудагдах болсон С.Түмэнгэрэл дараах тайлбарыг олон нийтэд өгчээ. Түүнээс “Шарк Танк дажгүй юу? Олон хүн Никел Ганбад хөрөнгө оруулахгүй яасан юм бэ” гэж нэгэн эрхэм асуужээ. Түүний хариултад С.Түмэнгэрэл захирал

“Тийм, өнөөдрийн дугаарын нийгэмд хэрэгтэй хөгжөөд явах хамгийн бодит төсөл мөн. Үнэхээр хүсэл мөрөөдөлтэй, хийсэн ажилтай, хөдөлмөрч залуу байсан. Яагаад хөрөнгө оруулаагүй вэ гэвэл бусад шаркууд хангалттай хөрөнгө оруулчихсан учир дэндүү олуулаа нэг төсөлд чихэлдээд байх юм шиг санагдаад дахиад гоё төслүүд орж ирэх байх гэж хүлээгээд найдаад оруулаагүй ээ. Ер нь бид гурван саяуулаа ч шаркууд байж болно шүү дээ.


Тэгэхээр та нэвтрүүлэг үзэхдээ бидний оронд өөрсдийгөө тавиад хөлс хөдөлмөр, бор зүрх, бондгор толгойгоороо олон жил зүтгэж бий болгосон хөрөнгөөрөө эрсдэл хийж 5-10 минутад төслийг сонсоод, 3-4 асуулт асуугаад анх сонсож буй төсөл, анх харж буй хүндээ мэдрэмж туршлагадаа тулгуурлаж 20 саяас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах гээд нэг үзээрэй. Тэгвэл маш сонирхолтой байх аа. Энэ нэвтрүүлэг биш л дээ маш сонирхолтой, сургамжтай, хэрэгтэй шоу даа. Анхных болохоор алдаа оноо байгаа байх. Гэхдээ надад маш их таалагдсан. Өөр өөрийнхөөрөө өвөрмөц туршлагатай шарк нартайгаа хамт оролцсоноороо бахархдаг даа” хэмээн хариулжээ.

error: Content is protected !!