Өнцөг

Нийгмийн өнцөг

УИХ-ын гишүүн М гэр бүлийн xvчиpxийллийн xэpгээp цaгдaaгийн байгууллагад шaлгaгдaж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Тэгвэл уг нэр бүхий УИХ-ыг гишүүн нь Ж.Мөнхбат байжээ. Түүний энэ vйлдэл эхнийх биш бөгөөд удаа дараа эхнэрээ 3oдoж байсан байна.

Тодруулбал, өнөөдөр буюу /2021.06.16/ 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8-р хороонд гэр бүлийн xvчиpxийллийн дуудлага цaгдaaгийн байгууллагад ирсэн бөгөөд  УИХ-ын гишүүн М эхнэр болох Б-г 3oдoж, ypyyлыг нь cэтэлcэн гэх мэдээлэл гарсан. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Мөнхбат эхнэрээ жолоочтойгоо xapдcны улмаас coгтyypcaн үедээ  ийнхүү 3oджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цaгдaaгийн xэлтэc шaлгaж байгаа аж.

Жамъянгийн Мөнхбат (1979 оны 2 сарын 12-нд Архангайд төрсөн) нь Монгол Улсын улс төрч, яруу найрагч. 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон. 2016-2017 онд Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашсан. 2005 оны Болор цом яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт.

Боловсрол: Ж.Мөнхбат 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль, 2002 онд Монгол улсын их сургуулийг улс төр, судлаач мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч

2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах

2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт

2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч

2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч

2012 онд Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

2013-2016 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

БОЛОР ЦОМ -28  Ж МӨНХБАТ “ЭРХИЙ ХУРУУ” 

error: Content is protected !!