Өнцөг

Нийгмийн өнцөг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.05.18/ соёлын салбарынхантай уулзах үеэр 2024 онд Холливуудын кино хийх “амлалт” өглөө. Ингэхдээ хамгийн багадаа нэг кино бүтээх гэнэ.

Тэрбээр “2024 он хүртэл хамгийн багадаа Холливудын нэг кино хийе. Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая. Эхний ээлжид зөвхөн Чингис хааны тухай кино хийх гэсний хэрэггүй. Анхны кинон дээрээ туршлага хуримтлуулъя, алдаан дээрээ суралцъя. Үүний тулд кино павилон байгуулъя. Та бүхэн кураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой” гэсэн юм.

 Netflix дээр яагаад өөрсдийн контент байрлуулж болохгүй гэж. БНСУ-ын олон ангит кинонуудыг байршуулж үзэгчдэд хүрч байна. Монгол улсын соёлын бүтээлч салбарт 3360 орчим ААН ажиллаж байгаа ба энэ нь нийт ААН-ийн 3,4 хувийг бүрдүүлж байна. Гадаадад гарч болох соёлын бүх контентыг Засгийн газраас онцгойлон дэмжинэ. Үүнийг эдийн засаг гэж үзье. Мэдээж бид дотооддоо хийх нь зөв, үүнийг та бүхэн чадаж байгаа. Гэхдээ гадаадад экспортлоход хөгжлийн банк, бусад эх үүсвэр, бонд гаргах, төсвийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаа өрнүүлэхэд тань дэмжье.

Жишээ нь Netflix-тэй холбогдохыг хүсэж байгаа кино салбарынхан байна. Дэлхийн хамгийн том арга хэмжээнд та хэдийг аваад очъё, бүтээлч үйлдвэрлэлийн уулзалтад соёлын сайдыг явуулъя, шаардлагатай бол ерөнхий сайдын айлчлал хийе. Томоохон арга хэмжээ, кино хийх бол татварыг хөнгөлөх эрхзүйн орчныг бүрдүүлье. Соёлын бүтээлч орчныг бүрдүүлэх эрх зүйн орчин гэсэн үг. Монголд кино бүтээх амар байдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эго байдлаа татаад, нэгнээ үгүйсгэхгүй хамтран ажиллацгаая. Засгийн газрын хувьд эс үйлдэл хийхгүй. Маш бүтээлч байх болно. Та бүхэн нэг алхах бол би хоёр алхахыг эрмэлзэж ажиллах болно. Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий соёлын салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая гэлээ.

Засгийн газар соёлын салбар тэр дундаа кино урлагийг хөгжүүлэхэд анхаарч байгаа нь сайн хэрэг ч Холливуудад дунджаар нэг кино бүтээхэд 100 сая ам.доллар зарцуулдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Дээр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг “Гaлзyy xyрд” киноны нэг давхилтыг гэр хороололд эсвэл Монголын говьд хийлээ гэхэд “Netflix” дээр дунджаар нэг цаг үргэлжлэх нэг ангит кино 3-6 сая ам.доллараар бүтдэг юм шүү.  

ВИДЕО: 

error: Content is protected !!